-
Online Launching Ceremony for ichLinks Dedicated National Pages
Organizer International Information and Networking Centre for Intangible Cultural Heritage in the Asia-Pacific Region under the auspices of UNESCO (ICHCAP), in collaboration with the National Center for Cultural Heritage of Mongolia and the National Library and Archives of Bhutan Date 16-10-2026 Location N/A (Mongolia) The Online Launching Ceremony for ichLinks Dedicated National Pages provides a meaningful opportunity to enhance access to intangible cultural heritage (ICH) information and promote its visibility across the Asia-Pacific region. ichLinks, an online platform for sharing ICH information, was established to facilitate the exchange and dissemination of intangible cultural heritage information among countries in the region. However, as the platform primarily provides information in English, language barriers have limited access for users who are not proficient in English. To address this challenge, ichLinks has introduced dedicated national pages that provide ICH information and multimedia resources in national languages. Beginning with Mongolia in the second half of 2025, these pages aim to improve public access to ICH information, enhance the visibility of national heritage, and facilitate more effective communication with local communities. The initiative also seeks to strengthen the capacity of participating countries to manage and disseminate digital ICH content independently. By enabling countries to provide information in their national languages and encouraging greater integration of national ICH data into ichLinks, the initiative is expected to contribute to the platform’s long-term development and sustainability. The online launching ceremony aims to officially celebrate the opening of the dedicated national pages, share the achievements of participating countries and partner institutions, and promote the newly available ICH content to a wider audience. It also provides an opportunity to raise international awareness of the initiative and highlight the importance of multilingual access to ICH information. The event will be organized in cooperation with the National Library and Archives of Bhutan and the National Center for Cultural Heritage of Mongolia, reflecting a shared commitment to improving access to ICH information and promoting cultural diversity through digital cooperation. Programme 16 October 2026 16:00-17:00 (KST, GMT+9) 13:00-14:00 (BTT, GMT+6) 15:00-16:00 (ULAT, GMT+8) - Introduction to the ichLinks Dedicated National Pages - Online Tour: Bhutan and Mongolia Pages - Reflections from the Partner Organizations 10/15/2026 -
Дэлхийн адууны өдөр /World horse day/
"Шүтээн урлаг дахь Морин эрдэнэ" гэрэл зургийн цахим үзэсгэлэнтэй танилцана уу. https://ncch.gov.mn/morin-erdene-exhibition Танин мэдэхүйн видео контент үзэх: https://ncch.gov.mn/world-horse-day-video НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэж жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоолыг баталсан. Адуу нь хүн төрөлхтний соёл иргэншил, энх тайван, спорт, эрүүл мэнд, уламжлалт мэдлэг, тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг байсаар ирсэн. Дэлхийн олон улс оронд адуу, морин спорт, морин заслын салбар нь үндэсний соёл, эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. 10/14/2026 -
“Timeless Guardians: Stone Statues of the 13th Century” Photo Exhibition
“Монголын үеийн хүн хөрөг - XIII зуун” Гэрэл зургийн үзэсгэлэн. Монголын эзэнт гүрний сүр хүч, хаад язгууртны төрхийг чулуунд мөнхөлсөн нүүдэлчдийн урлагийн гайхамшгийг өнөөг хүртэл амьд мэт өгүүлж буй XIII–XIV зууны хүн чулуун ертөнцөд тухлан саатна уу. Соёлын өвөө хамтдаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэн уламжилъя. 2026/08/17-28 | 09:00-19:00 Ногоон бүс, КОП17-ын зохион байгуулагдах газар ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ ӨВ СОЁЛОО ХАДГАЛЪЯ “Timeless Guardians: Stone Statues of the 13th Century” Photo Exhibition. Enter the realm of the 13th–14th century stone statues and immerse yourself in the artistry of nomadic culture. These portraits of rulers and nobles, etched in stone with their attire and heritage, still speak of the grandeur and magnificence of the Mongol Empire, a legacy that endures across the steppe. Preserving our cultural heritage today to pass it on to tomorrow. 17-28/08/2026 | 09:00-19:00 Green zone, COP17 venue RESTORING LAND RESTORING CULTURE 10/14/2026
-
Marzai and giingoo, the songs of the horse-jockeys
This melody is the specific part of ritual that dedicated to the swift horse and jockey for relaxing before and after the horse race. Mostly, this melody is singing at the before the race and after race and also in the long-distance training of swift horse. The tradition of singing a giingoo (jockey songs) before race or during the title recitation meant to encourage and calm the horses. The giingoo (zeengoo) and marzai share similar features with urtiin duu songs as wide-ranging vocal melodies and rhythms. The marzai is a well-wishing religious spell of Odserjmaa deity for well-being of jockey and a horse.
-
MBC-д соёлын биет бус өвтэй холбоотой дуу авианы мэдээллийг бичиж авах, цахимжуулах туршлагатай танилцаж буй нь
1950-иад оны эхэн үеэс Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн аман зохиол, нутгийн аялгууны талаар судалгаа явуулж, мэдээлэл цуглуулах зорилгоор жилд 1–3 удаа хээрийн судалгааны баг ажиллуулж эхэлжээ. Эдгээр үйл ажиллагаа нь бичмэл баримт бичиг болон соронзон хальсан аудио бичлэг бүхий архивыг албан ёсоор байгуулах, судалгааны зорилгоор ашиглах, хадгалан хамгаалах үндэс суурийг тавьсан юм. Хээрийн судалгааны баг ажиллуулахаас гадна орон нутгийн өв тээгчдийг Хүрээлэнд урьж, тэдний урын санг соронзон хальсанд бичиж авч байв. Үүний үр дүнд Монголын аман өвийн гол төрөл зүйл болох тууль, ардын үлгэр, ардын дуу, ерөөл, магтаал, оньсого, зүйр цэцэн үг болон бусад аман зохиолын баялаг санг нутгийн аялгуу, өвөрмөц онцлогийнх нь хамт урьд өмнө байгаагүй өргөн хүрээнд бүртгэн цуглуулж чадсан юм. Өөрийн өвөрмөц шинж чанараа алдсан, эсвэл төв аялгуунд уусан шингэсэн хэл, аялгуу, түүнчлэн устаж үгүй болсон аман зохиолын хэлбэрүүдийн жишээ соронзон хальсанд хадгалагдан үлджээ. Иймээс соронзон хальсанд хадгалагдсан эдгээр эх бичлэг нь түүхэн болон эрдэм шинжилгээний өндөр үнэ цэнтэй юм. Хүрээлэнд хадгалагдаж буй соронзон хальсны ихэнх нь 60 гаруй жилийн настай бөгөөд зарим хальсны хадгалалтын хугацаа хэдийн дууссан байна. Түүнчлэн хадгалалтын нөхцөл хангалтгүй байснаас зарим хальс хатах, хоорондоо наалдах, тасарч гэмтэх зэрэг асуудал үүсжээ. Иймээс соронзон хальснуудыг сэргээн засварлах, цахим хэлбэрт шилжүүлэхийн зэрэгцээ хадгалалтын нөхцөл, орчныг сайжруулах зайлшгүй шаардлага бий болсон юм. Үүнтэй холбогдуулан 2008 оноос Хүрээлэн өөрийн дотоод нөөц, чадавхад тулгуурлан хуучирч муудсан соронзон хальснуудыг сэргээн засварлах, цахимжуулах ажлыг эхлүүлсэн байна. Гэвч мэргэшсэн хүний нөөц, санхүүжилт, шаардлагатай багаж хэрэгсэл, техникийн тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан уг ажил олон бэрхшээлтэй тулгарч, хангалттай үр дүнд хүрч чадаагүй юм. 2009 онд Хүрээлэнгийн удирдлагууд Байгаль, соёлын өвийг хамгаалах санд хамтран ажиллах хүсэлт тавьжээ. Үүний дараа хоёр байгууллага хуучирч муудсан соронзон хальснуудыг сэргээн засварлах, цахимжуулах боломжийг судлах чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн байна. Улмаар Байгаль, соёлын өвийг хамгаалах сангаас Соёлын биет бус өвийн олон улсын мэдээлэл, сүлжээний төв (ICHCAP)-д хамтарсан төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хуучирч муудсан соронзон хальснуудыг сэргээн засварлах, цахимжуулах, тэдгээрт хадгалагдсан агуулгыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр арга хэмжээ авах санал тавьжээ.
-
Race-horse medal
-
Тайгын нохойгоор ан хийх уламжлал
“Тайгын нохойгоор ан хийх уламжлал” баримтат бүтээл нь Монголын нүүдэлчин өв соёлын өнөөг хүртэл хадгалагдан ирсэн уламжлалыг тод томруун харуулна. Төв Азийн зүрхэнд орших Монголын ард түмэн тэсгим хүйтэн өвөл, салхи шуургатай хавар, аагим халуун зун, шуургатай намрын улирлыг даван туулж, байгаль дэлхий, мал сүрэг, үнэнч анч нохойтойгоо зохицон амьдарсаар олон зууныг үджээ. Хурд, ухаалаг зан чанар, Монголын эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх чадвараараа алдартай эдгээр ноход монголчуудын амьдралд эртнээс чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Үеийн үед тайгын ноход мал сүргийг хамгаалж, анчидтай хамт морин дээрээс уудам тал, шигүү ой модоор ан авд гардаг байжээ. Нүүдэлчин айл өрхүүдийн хувьд хүн, нохой хоёрын холбоо онцгой үнэ цэнтэй юм. Эртний түүхтэй ан агнуур нь зөвхөн амьжиргааны нэг хэлбэр байгаад зогсохгүй дайчдыг сурган дадлагажуулах чухал арга байв. Чингис хааны үед ч жил бүрийн ав хоморгыг цэргийн сургуулилалт болгон зохион байгуулж, цэргийн стратеги, оновчтой ажиллагаа, тэсвэр хатуужлыг хөгжүүлдэг байжээ. Марко Поло Хубилай хааны сүрлэг ав хоморгын тухай тэмдэглэн үлдээсэн бөгөөд олон зуун шонхор, мянга мянган морьтон уудам тал нутгаар ан авд гардаг байсан нь Монголын ан агнуурын соёл гүн үндэстэйг гэрчилнэ. Өнөөдөр энэхүү өв уламжлал амьд хэвээр байна. Монгол даяар жил бүр зохион байгуулдаг тайгын нохойн уралдаан нь эдгээр үнэнч амьтдын ур чадвар, хийморийг алдаршуулж, мэдлэг туршлагыг үеэс үед өвлүүлэн уламжлуулахад хувь нэмэр оруулдаг. Энэхүү арга хэмжээ нь дотоодын жуулчид болон үнэт уламжлалаа хадгалан хамгаалахыг зорьж буй залуу анчдыг татсан соёлын томоохон үйл явдал болон өргөжжээ. Энэхүү баримтат кино нь Монголын нүүдэлчдийн тэсвэр хатуужил, хүн ба амьтны хоорондын үе дамжин хадгалагдсан нөхөрлөл, өвөг дээдсийн ухаан мэдлэгээр тэтгэгдэн өнөөг хүртэл оршин буй соёлд зориулсан хүндэтгэлийн бүтээл юм.
-
Buryat Ethnic Group
Yohor, a singing round dance of the Buryat ethnic group in Mongolia, the Buryat Republic of the Russian Federation, and the People’s Republic of China (Shineheen Buryats), is a complex synchronized expression of poetry, melody, and movement. Yohor is performed in the traditional manner with vocal singing and the modern way with playback music. Elders generally opt for the traditional way and have rich repertoire on Yohor songs. They say that the old way of singing is very important in the traditional way of dancing Yohor and that song can also affect the way of dancing. the Yohor dance reflects a cultural uniqueness and a unity of Buryat people in three countries. Separated because of a long history and complicated political situations, Buryat people’s culture, tradition, and language changed. The Buryat language, an official dialect of Mongolian, has already been included in the category of severely endangered languages by the 2010 UNESCO Interactive Atlas of the World’s Languages in Danger. With this language loss, the number of elders who know the song narratives and old Yohor song repertoire are decreasing, and this brings the Yohor dance under the risk of disappearance as its complexity of song and movements but also of language. The annual and biennial cultural festivals, such as Altargana, Yohor, Night Yohor, and Global Yohor, show how Buryats have been trying to revive the traditional culture and art for long time. Even though, the collective memory and living experience of Buryat people is under the risk of disappearance due to rapid modernization and globalization with language loss. -
Соёлын Өвийн Үндэсний Төв
Соёлын өвийн үндэсний төв нь (цаашид Үндэсний төв гэх) Монгол Улсын соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, сэргээн засварлах, авран хамгаалах, сурталчлах чиг үүрэг бүхий төрийн өмчит, соёл, эрдэм шинжилгээний байгууллага юм. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, шат шатны бүртгэл, мэдээллийн санг мэргэжил арга зүй, олон нийтийг соёлын өвийн мэдлэг, боловсрол, мэдээллээр хангаж, соёлын биет өвийг таньж тогтоох, материал бүтцийг шинжлэн судлах, түүх, соёлын дурсгалын хүрээлэн буй орчны хадгалалт хамгаалалт, эрсдэлийн судалгаа, нөхцөл байдлын дүн шинжилгээг хийх, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг хамгаалах үйл ажиллагааг музей, эрдэм шинжилгээ, судалгаа, мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж, археологийн дурсгалаас илэрч олдсон олдвор, эд өлгийн зүйлсийг газар дээр нь болон тусгай лабораторид цэвэрлэх, бэхжүүлэх, музейн үзмэр, хөшөө, чулуун дурсгалыг сэргээн засварлах ажлыг зохион байгуулсаар ирсэн. -
Пүрэвдаваагийн Байгалжав
П.Байгалжав 1958 онд Түшээт хан аймгийн Говь түшээт чин ван Лхамсүрэнгийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт малчин ард Пүрэвдаваагийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Нагац ах Цагаан-өвгөн, Сумаа нар морин хуур урлаж хийдэг, сайхан тоглодог, уран хүмүүс байсан учир морин хуур хийх, тоглож сурах хүсэл төрж ах нарын зааж сургаснаар анх 1974 онд 16 настайдаа анхны хуурыг торомын ширээр ширлэж хийсэн. 1979-1982 онд цэргийн алба хаах хугацаанд морин хуур хийсээр байлаа. 1982-1989 он хүртэл Шарын голын уурхайд цахилгаан гагнуурчны мэргэжил эзэмшин чөлөөт цагаараа морин хуур урлахын хамт уран сайханчаар ажилласан. 1988 онд хийл хөгжмийн өөрийн орны материалд түшиглэн хийж Улаанбаатар хотноо “Шинэ бүтээл-оновчтой санаа-1988” үзэсгэлэнд оролцож өндөр үнэлэлт авсан. Эндээс үндэсний хөгжмийн зэмсэг хийх урам зориг орж 1989-1990 онд Улаанбаатар хотод Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэдэх Үндэсний хөгжим хувцас хэрэгслэлийн үйлдвэрт хөгжмийн зэмсэг урлаач мэргэжлээр Төрийн соёрхолт Д.Индрээгийн шавиар эвэр бүрээ хөгжим дээр суралцан ажиллажээ. 1989 оны 10-р сард алдарт хуурч Г.Жамъяангийн 70 насны ойг тохиолдуулан морин хуур урлаачдын Анхдугар наадам болж, түүний хийсэн морин хуур “тэргүүн байр” эзлэж одоо театрын музейд хадгалагдаж байна. 1991 оны шилдэг 10 бүтээгдэхүүн шалгаруулалтанд оролцож шалгаран Морин хуурын урлах эрх /патент/ авсан. 1991 оноос өөрийн үндэсний хөгжмийн “Эгшиглэн” хувиараа эрхлэх аж ахуйг үүсгэн байгуулж өнөөг хүртэл ажиллахдаа 30 гаруй шавь сурган бэлтгэж, хамтран ажиллаж, гар сэтгэл нийлэн үр бүтээлтэй ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн урлаг, соёл, боловсролын байгууллагууд болон хувь хүмүүсийн захиалгаар нийт 3000 гаруй морин хуур бусад хөгжмийн хамт үйлдвэрлэн нийлүүлж үндэснийхээ өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирлээ. 2001 онд 13 жилийн дараа морин хуур урлаачдын улсын уралдаанд 2-р байранд шалгарсан. 1997 онд түүний авъяас, хөдөлмөрийг үнэлж “Монгол Улсын Соёлын трэгүүний ажилтан” цол тэмдгээр, 2001 онд 10 жилийн ойгоор Чингис хааны дэлхийн академийн гишүүн Гэрэгэ-диплом, цол тэмдгээр шагнагдсан. Хойшид хийх ажлаа төлөвлөн зорилгоо биелүүлж, Монгол улсын урлаг, соёлд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тэрээр 2000 оноос Хөгжмийн зэмсгийн төрөлжсөн дэлгүүр нээж, 2003 онд ажлын байраа ашиглалтанд оруулж одоогоор 40 гаруй ажилчидтай 2005 оны “Бүтээлч хамт олон”-оор өргөмжлөгдөн ажиллаж байна. -
Соном-Ишийн ЮНДЭНБАТ
Алдар овогт Соном-Ишийн Юндэнбат 1946 онд Баянхонгор аймгийн Жинст сумын нутаг “Хөнөгийн цав” хэмээх газар төржээ. 1963 онд Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг, 1973 онд Улсын Багшийн дээд сургуулийн (тэр үеийн нэрээр) хөгжмийн ангийг Хөгжмийн удирдаач мэргэжлээр, 1986 онд Намын дээд сургуулийг (тэр үеийн нэрээр) Удирдлагын менежмент мэргэжлээр тус тус төгссөн байна. 1964 оноос эхлэн Баянхонгор аймгийн Соёлын ордон, Хөгжимт жүжгийн театрт хөгжимчин, хөгжмийн багш, удирдаач, Баянхонгор аймгийн МАХН-ын хорооны хэлтсийн эрхлэгч, Соёлын хэлтсийн дарга, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дэд тэргүүн, Утга соёлын өвийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал, Соёлын өвийн төвийн Биет бус өв хамгаалах хэлтсийн дарга, СУИС-ийн үндсэн гэрээт багш зэрэг албыг хашиж иржээ. 1996 - 2012 онд "Монголын олон ястны утга соёл, аман өв, тэдгээрийг уламжлан тээгч авъяастнуудын урын сан, уламжлалт ёс заншил, зан үйлийг язгуур шинжээр нь баримтжуулсан аудио, видео бичлэгийн сан хөмрөг, судалгааны баялаг хэрэглэгдэхүүнийг хуримтлуулсан нь эдүгээ Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн биет бус өвийн бүртгэл мэдээллийн сан хөмрөгийн үндэс суурь болж, монголчуудын оюун соёлын өв уламжлалыг хамгаалах, сэргээх болон хойч үед өвлүүлэхэд чиглэсэн дараа дараагийн алхамуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн болсон юм. Төв, орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудад 56 жил тасралтгүй ажиллаж, тогтвортой амжилт гаргасан, соёлын биет бус өвийг хамгаалах үйл ажиллагааны чиглэл, арга зүйг нь тогтоох, монголчуудын соёлын биет бус өвийн шилдэг илэрхийллүүдийг ЮНЕСКО-д бүртгүүлж, хүн төрөлхтний соёлд эзлэх байр суурийг баталгаажуулахад оруулсан хувь нэмрийг нь төр, засаг үнэлж 2022 онд “Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн” цолоор шагнасан байна. Эдүгээ өндөр насны тэтгэвэртээ гарсан. СУИС-ийн Соёлын сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайдын дэргэдэх Соёлын биет бус өвийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.