Соёлын биет бус өв
Elements
- Улс :
- Монгол
- ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
- Нийгмийн зан үйл, зан үйл, баярын арга хэмжээ
- Байршил :
- Монгол Улсын хэмжээнд Баян-Өлгий аймагт болон казах иргэд суурьшдаг Налайх хавьд тархсан.
- Томилогдсон жил :
- 2019
Тодорхойлолт :
СББӨ-ийн Төлөөллийн Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс тоглоом наадгай, уриа дуудлага”-ын айн нэгэн төрөл зүйл. Бага судлагдсан. Наурыз, Новруз, Навруз баяр нь нарны цаг тоолбороор хаврын улирал эхлэх өдөр тэмдэглэдэг, иран, турк хэлтэн ард түмний баяр юм. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Насанд хүрсэн казах эмэгтэйчүүд мандаж буй наранд ёслон “амьдрал тэтгэж буй наран ээж минь” хэмээн залбирал үйлдээд хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай. Баярын үед бүгд үндэсний хувцсаа өмссөн байх бөгөөд ахмад настай аксакалуудаа хүндэтгэн золгож, үдэж буй онхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж , шинэ ондоо аз хийморь, арвин баялаг, амжилттай байхыг ерөөн хүсдэг. Хоёр эмэгтэй тэврэлдэж, хоёр эрэгтэй хүмүүс гараа атгалцаж золгоно. Наурызын баяр нь Монгол Улсын нийт хүн амын 4%-ийг бүрдүүлдэг казах түмний соёлын биет бус өвийн олон илэрхийллийг агуулдаг учир Казахын ард түмний ёс заншил, уламжлалт сэтгэлгээ, соёлын уламжлалыг хамгаалж, хойч үедээ өвлөн үлдээхэд нийгэм, соёлын чухал үүрэгтэй баяр юм. Наурыз баярыг анх 2009 онд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын санаачилгаар ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад жагсаалтад бүртгэсэн бөгөөд Афканистан, Азербайжан, Энэтхэг, Ирак, Казахстан, Киргизстан, Узбекистан, Пакистан, Тажикстан, Бүгд Найрамдах Турк Улс, Туркменистан, Монгол зэрэг 13 улс хамтран бүртгүүлээд байсан юм.
1.Соёл урлагийн тайлбар толь. Соёлын өв. VI боть. Монгол Улсын Соёл, урлагийн их сургууль. УБ. 2020. х. 206
1.Соёл урлагийн тайлбар толь. Соёлын өв. VI боть. Монгол Улсын Соёл, урлагийн их сургууль. УБ. 2020. х. 206
Утга :
Наурызын баяр нь казах түмний үндэсний онцлог, уламжлалт сэтгэлгээ, хамтын нэгдэл, ахмад үеэ хүндэтгэх ёс болон соёлын өвийг хойч үед өвлүүлэн уламжлуулахад чухал ач холбогдол бүхий уламжлалт баяр юм.
Дамжуулах арга :
Наурызын баярын уламжлал нь гэр бүл, ахмад үе, орон нутгийн хамт олон дунд зан үйлээ биечлэн үйлдэх, даган дуурайх, аман сургаал, ерөөл бэлгэдлийг дамжуулах замаар үеэс үед өвлөгдөн уламжилж ирсэн.
ЮНЕСКО-гийн бүртгэлийн төрөл :
Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт
ЮНЕСКО-гийн жагсаалтад орсон жил :
2024