Оролцогч талууд

Оролцогч талууд

Рэнцэнгийн Хандсүрэн

Төрөл :
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч
Улс :
Монгол
Дасгалжуулагчийн нэр :
Рэнцэнгийн Хандсүрэн
Тодорхойлолт
Бага наснаасаа мал аж ахуй дээр аав, ээжийн хамт өсөж, 5 наснаас наадмын морь унаж, ум марзай /зээ/ татаж сурсан. Төрүүлж өсгөсөн ээж Сосор, аав Дондгоо нараас Боржигин уртын дууг өвлөн авч эзэмшсэн. Мөн нутгийн тахилгат 2 ууландаа зориулж ихэр Т.Шануу, Ч. Шинэбаяр нартай хамтран “Ембүү гэгээн шүтээн”, “Цагаан өндөр хайрхан” магтаал хийж 2022, 2023 оны Нүүдэлчин Монгол их наадамд өргөн барьсан. ЮНЕСКО-ын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2019онд бүртгэгдсэн. Боржигин уртын дуу, Ум марзайг ур чадварын өндөр түвшинд эзэмшин залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, хадгалж хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагч юм.

Үндэсний болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан, тэмцээнд гаргасан амжилтыг дурдвал:
• 1986 онд бүх ард түмний урлагийн их наадамд МУАД “Сэтэрт шарга” дуугаар оролцож тэр наадмын баримтат киноны Алтан сан хөмрөгт орсон
• 1998 онд МУАЖ, алдарт уртын дууч Шархүүхэний нэрэмжит улсын уралдаанд
• 2004 онд МУАЖ, алдарт уртын дууч Дорждагвын нэрэмжит улсын уралдаанд
• 2006-2017 онуудад зохиогдсон Зууны манлай алдарт уртын дууч, хөдөлмөрийн баатар Н. Норовбанзадын уртын дууны
• 2007 онд Дундговь аймгийн Их газрын чулуунд зохиогдсон “Туурайн төвөргөөн” ОУ-ын наадамд амжилттай оролцож Дундговь аймгийн алдарт уртын дууч цол хүртсэн.
• 2011онд Ардын урлагийн их наадамд МАУД “Дөмөн” малын уриа дуудлагаар, шавь Н. Мөнхшүр, Н. Энхшүр нар, мөн МАУД “Хутаг уул” дуугаар оролцож тус тус “Мөнгөн од” медиалаар шагнагдсан.
• 2014-2018 онуудад зохиогдсон “Хууртай мөнхрөх аялгуу” улсын уралдаанаас 2 удаа тусгай шагнал
• 2018 онд “Нүүдэлчин” Монгол соёлын биет бус өвийн урлагийн их наадамд МАУД “Дөмөн” малын уриа дуудлагаар оролцож, аймгааараа 3-р байрт шалгарсан.
• 2019 онд ОУ-ын Азийн урлагийн их наадамд шавь нарын хамтаар “Малын уриа дуудлага”, МАУД “ Дөмөн”, “Зээргэнтийн шил” дуугаар 2-р байр, МАУД “Уяхан замбуу тивийн наран” хамтлагаараа 2-р байрт шалгарч, хамтлаг дуугаар Гала тоглолтонд оролцсон. Мөн шавь Энх-Үжин, Энхмаа, Самандбадраа нартай малын уриа дуудлагаар 2-р байр
• 2019 онд “ Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагчаар тодруулан батламжилсан.
• 2020 онд УГЗ, урлаг судлаач С.Цоодолын нэрэмжит 4 настай халиун дууг С.Цоодолыг дуулснаар хэн сайн дууллах вэ цахим уралдаан 2 дугаар байр
• 2021 онд Монголын ахмадын 90 жилийн ойд зориулсан “Мөнхийн аялгуу” улсын уралдаанд 3-р шатанд шалгарч Талархал, гарын бэлэг
• 2021-9-3нд Аймгийн ахмадын урлагийн наадмын 1-р шатанд
А) Язгуур урлагийн төрөлд нутгийн тахилгат уулын магтаалаар оролцож 1-р байр, Алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Б) Дуэт дуу “ Ижилдээ ганцхан шарга” дуугаар Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
В) Хөгжмийн хамтлаг- дэд байр, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
• 2021оны 10 сард “Дуулах өдөр 3-р шатанд шилдэг 50-д шалгарсан.
• 2022-10-24нд Дундговь аймгийн Өндөршил суманд зохиогдсон “Өв соёл бидний бахархал- 2022” бүсийн урлагийн бага наадамд 1-р байр эзэлж Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.
• 2023-10-6нд зохион байгуулагдсан МУГЖ Цогбадрахын нэрэмжит Боржигин уртын дуучдын уралдаанд 45-аас дээш насанд 2-р байр, өргөмжлөл, мөнгөн шагнал, дунд насанд шавь А.Даваасүрэн тусгай байрын шагнал
Соёлын биет бус өвийг сурталчилах, дэлгэрүүлэх чиглэлээр дотоод, гадаадын арга хэмжээнд оролцсон байдал
 Дотоод:
• 1984 онд Дундговь аймгийэ Соёл урлагийн 10хоногт МАУД “ Уяхан замбуу тивийн наран” дуугаар, АЖ Мяасүрэнгийн хөгжим 8 хоолой тавьж найруулсан “Их газрын чулуу” найрал дууны 1-р сапран хоолойнд орж Монголын радиогийн Алтан сан хөмрөгт орсон
• 1986 онд Бүх арл түмний урлагын их наадамд “сэтэр шарга” гэдэг дуугаа оролцож баримт кино сан хөмрөгт орсон.
• 2006 онд Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд БЗД-ийн 50 гаран ардын авьяастанд МАУД “Эртний сайхан”, “Уяхан замбуу тивийн наран”, Дундговь аймгийн Баян жаргалан сумын 20 гаруй ардын авьяастанд МАУД “Эртний сайхан”, “Эр бор харцага” дуунуудаар сургалт явуулж тус арга хэмжээнл амжилттай оролцсон.
• 2011 Ардын урлагийн их наадам МАУДуу Дөмөн малын уриа дуудлагаар оролцсон
• 2018онд Нүүдэлчин Монгол соёлын биет бус өвийн урлагийн их наадамд МАУД “Дөмөн”, малын уриа дуудлагаар оролцож аймгаараа 3-р байрт шалгарсан
• 2019оны 7-р сарл Боржигин “Даншиг” наадамд соёлын биет бус өвийг харуулсан тоглолтоор 3-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал авсан.
• 2019 оны 8 сард Дундговь аймгийн Их газрын чулуунд зохиогдсон 3000 уртын дуучид, морин хуурчдын өв соёлын бэсрэг наадамд шавь нарын хамт оролцсон.
• 2022 онд Монголын театрын музей жонон хар хуурын музейн Харьд явсан Хүрэн халзан хуурын залах ёслолд уриагдан оролцсон.
• 2023 онд МУ-ын баяр наадамын төрийн хүндэтгэлийн тоглолтод оролцсон.
• 2023 онд Нүүдэлчин монгол ардын их наадамд монгол ардын уртын дуу, Малын уриа дуудлага төрлөөр оролцсон.
• ГАДААД:
2009онд Япон улсад зохиогддог хаврын баярт ихэр Хандсүрэн болон Шинэбаярын хамт МАУД “Энх мэндийн баяр” дуугаар нээж мөн “Малын уриа дуудлага”, чулуун хөгжмөөр “Уран хас” тоглож оролцов.

ӨӨРИЙН САНААЧИЛГААР СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ СУРТАЛЧЛАХ ТҮГЭЭН ӨӨРИЙН ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН АРГА ХЭМЖЭЭ
• 2003 онд залуу хойч үедээ өвлүүлэхээр ихэр Т.Шануутайгаа хамтран уртын болон ардын 26 дуутай “Ихэр аялгуу” анхны хуурцагаа гарган төрж өссөн Дундговь аймгийн Баянжаргалан сумандаа бие даасан “Ихэр заяа” тайлан тоглолтоо хийсэн. Мөн Аймгийн зүүн бүсийн 6 сумын хэмжээнд өөрийн нэрэмжит Боржигон уртын дуу, Ум марзай, ардын дуу гэсэн 3 төрлөөр уралдаан зохион байгуулсан.
• 2006 онд Их монгол 800 жилийн ойн хүрээнд ихэр Т.Шануутайгаа хамтран өөрсдийн 5 настайгаа наадмын морин унаж аав ээжээсээ өвлөн авсан Боржигин ум марзай, Монгол ардын уртын болон ардын богино дуутай “Ихэр аялгуу” CD-ээ гаргасан.
• 2013 онд ихэр Т.Шануутай хамт зорьж очно Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уртын дууч Дуламгараваас Боржигон “Энх мэндийн баяр” Б.Цоожоос “Богдын өндөр”, “Алиа саарал” гэдэг дуудыг бичлэг хийж өвлөн авсан.

• 2015 онд Дундговь аймгийн Баянжаргалан сумын 90 жилийн ойгоор 90 хүүхдэд Ум марзай сургаж, 5 өнгөөр унаач хүүхдийн хувцас хийлгэж, наадмын нээлтэнд оролцуулсан.
• 2019 оны 7 сард Боржигон "Даншиг" наадамд соёлын биет бус евийг харуулсан тоглолтыг Т.Шануу, Ч. Шинэбаяр нарын хамт сумаас оролцох тоглолтыг найруулж 3-р байр эзэлсэн.
• 2018 онд Боржигин судлалын төвийн Доктор Намжил, Доктор Юндэнбат нар Говьсүмбэр аймагт хүрэлцэн ирж Боржигин уртын дууны эрдэм шинжилгээний хурал хийж энэ хуралд уриалгаар оролцож Боржигин уртын дууны холбоо байгуулах саналыг дэвшүүлсэн.
• 2020 онд “Боржигин түрлэг” Уртын дууны холбоог байгуулж анхдугаар уулзалтаар Боржигин Голомт жуулчны баазад 39 хүн үнэлэх гардуулж , 2022 онд холбооны Дээдсээс өвлөгдсөн Боржигин аялгуу хүндэтгэлийн тоглолтыг холбооны 40 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн.
• 2022 онд ихэр Т.Шануу Ч.Шинэбаяр хамтран төрөлх сумандаа ‘Шуранхай далласан нутаг’ бие даасан тоглолтоо хийсэн.
• Р.Хандсүрэн, Т.Шануу нар нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн өдрөөрөө Улаанбаатар хотын Хүн театрт охин Г.Бурмаа, Ч.Шинэбаяр нартай хамтран “Говийн цэцэг” бие даасан тоглолтоо хийсэн
 Гадаад:
• 2023-1-20нд охин Г. Бурмаа, ихэр Т.Шануу нартайгаа хамтран говь нутгийн байгаль, өв соёлыг харуулсан “Говийн цэцэг” ардын язгуур урлагийн тоглолтыг арлын Япон улсад зохион байгуулсан.


Мэдээллийн эх сурвалж :
Соёлын өвийн үндэсний төвийн СББӨ-ийн сангаас оруулав. БМСанч Г.Туул