Соёлын биет бус өв

Elements

Монгол наадам unesco mark

Улс :
Монгол
ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
Нийгмийн зан үйл, зан үйл, баярын арга хэмжээ
Байршил :
Монгол Улсын хэмжээнд тархсан.
Томилогдсон жил :
2019
Тодорхойлолт :
СББӨ-ийн Төлөөллийн Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс тоглоом наадгай, уриа дуудлага”-ын айн нэгэн төрөл зүйл. Өргөн судлагдсан. Бөхийн барилдаан: Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих биеийн тамирын тулааны зориулалтаас гадна зан үйл, урлагийн зүйлстэй ихэд хосолсон байдаг. Энэ нь барилдахын өмнөх болон дараах гараа, дэвээ зэрэг ёслолын хөдөлгөөн, барилдах журам, хувцас өмсгөлөөс тодорхой харагдана. Эдгээр нь олон зуун жилийн турш боловсрон хөгжиж ирсэн бөгөөд цөм гүн гүнзгий учир утга дэг ёстой. Морь уралдах: Монголд нутаг нутгаар бага зэрэг ялгаатай дүрмээр морьдыг уралдуулж ирсэн боловч 1899 оноос эхлэн морьдыг даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас ба азарга хэмээн ялган уралдуулах болжээ. XII жарны шороон үхэр жилийн (1709 он) зуны дунд сарын 28-ны өдөр, Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүгэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны "Халх журам" гэж алдаршсан цаазыг гаргажээ. Энэ цаазад хурдан морь уралдуулах 17 заалтыг "нэгэн зүйл" хэмээн бүлэглэжээ. Нум сум харвах: Сур харваа буюу Монгол сур харваа нь Монголчуудын эрхий мэргэнээ сорин тэмцэлдэх наадам юм. Сур харваа нь өнөө үеийн Үндэсний их баяр наадмын дөрвөн төрлийн нэг бөгөөд буриад сур харваа, халх сур харваа, урианхай сур харваа гэх 3 янз байна. Нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн хонгио хэлбэрийн бөмбөгийг эгнүүлэн өрж, алс зайнаас олон удаа нумнаас сум харвах бөгөөд хамгийн олон ончтой харвасан нь түрүүлдэг.
Холбогдох номзүй:
Монгол ёс заншлын бага нэвтэрхий толь.УБ.,
Монгол ёс заншлын дунд нэвтэрхий толь.УБ.,
Монгол ёс заншлын их нэвтэрхий толь.УБ.,
Монголын нэвтэрхий толь.2 боть.ред.Б.Чадраа.2000
Монголын соёл, урлагийн нэвтэрхий толь төслийн үр дүн (Ж.Долгорсүрэн.
Монголын соёлын түүх. I,II,III боть. Эрхлэн нийтлүүлсэн Б.Сумьяа. УБ, 1999.
Монголын соёлын түүхэн уламжлалын /онол түүх/ нэвтэрхий толь. СУСХ-гийн архив /гар бичмэл/. 2011)
Монголчуудын түүх соёлын атлас.ред.О.Шагдарсүрэн нар. УБ. 2004
Монгол Улсын Соёлын яам. Монгол Улсын соёлын тухай хууль. УБ, 1996.
Монгол үндэсний нэвтэрхий толь. 3 боть. УБ.,2009
Монгол үндэстний биет бус соёлын өв. 2011. УБ. Эрхлэн нийтлүүлсэн Н.Уртнасан.
Монгол үндэстний соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс. ЮМҮК, Соёлын өвийн төв, БСШУЯ .Эрх. С.Юндэнбат. УБ, 2011.
Утга :
Бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа нь монголчуудын үндэсний бахархал, нүүдэлчин соёлын онцлогийг илэрхийлсэн, нийгэм, соёлын нэгдлийг бэхжүүлэх чухал ач холбогдол бүхий соёлын биет бус өв юм.
Дамжуулах арга :
Монгол бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны уламжлалт мэдлэг, арга ухаан нь гэр бүл, удам угсаа, багш шавийн сургалт болон орон нутгийн хамт олны дунд практик үйлдлээр дамжин өвлөгддөг.
ЮНЕСКО-гийн бүртгэлийн төрөл :
Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт
ЮНЕСКО-гийн жагсаалтад орсон жил :
2010
Мэдээллийн эх сурвалж :
Соёлын өвийн үндэсний төвийн СББӨ-ийн сангаас оруулав. БМСанч Г.Туул