Оролцогч талууд
Оролцогч талууд
Зандраагийн ТҮМЭН-ӨЛЗИЙ
[
Mongolia
]
- Төрөл :
- Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч
- Улс :
- Монгол
- Дасгалжуулагчийн нэр :
- Зандраагийн ТҮМЭН-ӨЛЗИЙ
Тодорхойлолт
З.Түмэн-Өлзий нь 1944 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг “Агуйтын” өвөлжөөнд айлын 4-р хүү болж төрсөн. Эцэг эхээс 11-үүлээ. 1967 онд Завхан аймгийн Идэр сумын харьяат Д.Сийлэгмаатай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 1965 онд ЭЗДСургууль, 1979 онд Намын дээд сургууль, 1989 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан Ардын их сургуулийг тус тус дүүргэсэн, нягтлан бодогч, эдийн засагч, Улс төрийн дээд боловсролтой. Тэрбээр анх 1955 оноос буюу 11 настайгаасаа эхлэн оньсон тоглоом сонирхон хийж эхэлсэн байна. 20 гаруй насандаа мод боловсруулах үйлдвэрт санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа үйлдвэрээс гарсан үрстийг ашиглах санаа төрж зуух зохион бүтээжээ. Мөн шувууны өдийг будганд оруулан хачин гоёмсог цэгцэг болгосон байна. Ингэж л хаягдлыг хаягдал биш болгон хувиргажээ. З.Түмэн-Өлзий нь оньс гэдэг бол Монгол үндэсний бахархал гэж үздэг бөгөөд оньсоор 3000 гаруй тоглоом хийж зохиогчийн эрхийг нь хамгаалж патент авсан ба 150 гаруй өөр өөр хийцтэй шатар зохион бүтээсэн байна. Учир нь шатар Монголоос гаралтай гэдгийг нотлохыг зорьдог бөгөөд орон орны шатар цуглуулдаг хоббитой юм. Тэрбээр тун сайхан зурдаг бөгөөд 500 гаруй хөрөг, шог хошин өгүүллэг, нийтлэлийн дөрвөн ном туурвисан юм.
З. Түмэн-Өлзий 1990 оны 8 сарын 13-ны өдөр буюу “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойтой давхцуулж дэлхийд ганц байдаг “Оюун ухааны олон улсын музей”-н үүсгэн байгуулсан. Монголын анхны хувийн музей юм. Анх байгуулагдахдаа Үндэсний тоглоомын үзэсгэлэн гэж нэртэйгээр байгуулагдаж байсан. Дараа нь 1996 онд Үндэсний тоглоомын Олон улсын үзэсгэлэн нэртэй болсон. 1998 онд Оюун ухааны музей нэртэй болов. Энэ хугацаанд дэлхийн 52 орны ная гаруй үзэсгэлэнд оролцсон бөгөөд Олон улсын үзэсгэлэнгийн тэргүүн шагнал, алт хүрэл медалийг хүртэж байсан юм. Ингэж үзэсгэлэн гаргах тоолондоо тухайн улсынхаа үндэсний соёл зан заншил шингэсэн тоглоом наадгайнуудаас худалдан авч музейгээ баяжуулсаар иржээ.
Тоглоом бол шинжлэх ухаан, соёл урлагийн бүтээл, хүмүүжлийн хэрэгсэлэл, тухайн улсын соёл иргэншилийн түүх байдаг гэдгээрээ бахархаж өөрийн бүх амьдралаа зориулж байна.
З.Түмэн-Өлзийн сүүлийн үеийн бүтээлээс дурдвал Чингис хаан үндэсний музейд хийсэн оньсон хаалга болон оньсон бүтээлүүд тавигдсан байдаг ажээ.