Эсгий хувцас урлал
СББӨ-ийн Төлөөллийн” Уламжлалт гар урлал” айн нэгэн төрөл зүйл. Тодорхой хэмжээнд судлагдсан. Хонины ноос нь удам угсаа төрлөөсөө шалтгаалан нарийн, бүдүүн ширхэгтэй, урт, богино үстэй, даахирч зууралдсан, шигүүү тархай ургасан гэх зэрэг янз бүр байна. Хийх бүтээлээ дотор нь дүрслэх урлагийн чанартай уран зураг дүрслэл хээ урлалд мал амьтан, цэцэг навч, хүний дүрс, дунд хийцний малгай, бээлий, ороолт, ноосон сүлжмэл жижиг улавч зэрэг үүнээс нилээд бүдүүвтэр хийцийн оймс, гутал хувцас, дээл зэрэг гурав ангилж дунд зэргийн бүтээлд монгол хонины ахрын буюу хурганы ноос, хонины хүзүүний нарийн ширхэгтэй ноос тохирно. Оймс гутал зэрэг жирийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд урлах ухааны журмын дагуу боловсруулсан ямар ч ноос болдог. Ноосоор бүтээгдэхүүн хийх шат дарааллууд дүрс, хээ угалзаа хавтгай төвшинд жигд сийлж товойлгосныг хэлнэ. Энэ нь гэрийн нөхцөлд гар аргаар хийдэг учир ямар ч улиралд хийж болдог давуу талтай, гар аргаар хийх арга нь “даахь эсгий” буюу “асман эсгий” зулхайлж, алгадан дарах арга дээсний эсгий “эсгий алгадах”, “эсгий тохойлдох” зэрэг аргыг хэрэглэн хийж байсан гүнзгий уламжлалтай.
Холбогдох номзүй:
Холбогдох номзүй:
Батчулуун.Л. “Монголын дүрслэх урлагийн нэвтэрхий толь” “УБ. 2018. х.964-965.
Батчулуун.Л. Чойжил.Д. “Монгол малын ноос, ноосон бүтээгдэхүүн.Монголын бэлчээрийн МАА, 20 ботийн XIII боть. УБ.2008. х. 318
Country : Монгол