Оролцогч талууд
Оролцогч талууд
Гарамын ДАДЬСҮРЭН
[
Mongolia
]
- Төрөл :
- Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч
- Улс :
- Монгол
- Дасгалжуулагчийн нэр :
- Гарамын ДАДЬСҮРЭН
Тодорхойлолт
Дундговь аймгийн Дэрэн сумын 4 дүгээр багийн иргэн Гарамын Дадьсүрэн нь 1943 онд төрсөн. Ам бүл 4-үүл. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрээр бага наснаасаа уртын дууг сонирхон сурч, нутаг усныхаа Монгол зан үйл, унаганы тамга, шинэ гэрийн найр наадамд анх дуулж эхэлжээ.
Г. Дадьсүрэн нь 1959 онд сумын бага сургуульд аж ахуй, бичиг үсгийн багш болж ажил, амьдралын гараагаа эхлэсэн түүхтэй.
1966-1978 онд Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчин, 1979-1982 онд Бумбат бригадын даргаар, 1983-1986 онд сумынхаа Худалдаа бэлтгэлийн ангид барааны нярав, 1985-1989 онд морин хуурын цехэд ажилчин, 1990 оноос одоог хүртэл мал маллан амьдарч байна.
Түүний аав Ш.Нэргүй, эх Л.Гарам нар нутгийн дуучин Бор Намхай, Сэнгэ зэрэг хүмүүсээс анх “Түмэн эх”, “Хуурын магнай”, “Цэвцгэр хурдан шарга”, “Сэтэрт шарга” зэрэг дууг сурсан найр наадам дээр дуулдаг дуучин удамтай хүмүүс байжээ.
Г.Дадьсүрэн нь Боржигон Цэцэн вангийн хошууны н.Гэлэгсамбуугийн “Сэтэрт”, н.Содномжамцын “Номин”, “Эрхэм төр”, н.Сэрчинжунайн “Хэрлэнгийн барьяа”, Дайчин Бэйсийн хошууны Б.Доржжанхарын “Сэрүүн сайхан хангай”, А.Ваанчигийн “Уяхан замбуу тивийн наран”, А.Цэнд-Аюушийн “Ар хөвчийн унага”, Б.Дармаагийн “Хээрхэн халтар”, Д.Янжингийн “Алиа саарал”, Ш.Нэргүйн “Тэгш таван хүсэл”, “Цэвцгэр хурдан шарга”, Бүдрагчаагийн “Түмэн эх”, “Төрийн дөрвөн дуу”, “Хуурын магнай”, “Түргэн туул”, Шавь хошууны Г.Жамцанбалбарын “Энх мэндийн баяр” зэрэг дуунуудыг Боржигон болон Баян Бараат ая аялагаар нь өвлөн сурч хойч үедээ өвлүүлэн үлдээж байна.
Түүний урын санд “Түмэн эх”, “Өвгөн шувуу”, “Дуртмал сайхан”, “Дөрвөн цаг”, “Хуурын магнай”, “Хэрлэнгийн барьяа”, “Цэвцгэр хурдан шарга”, “Сэрүүн сайхан хангай”, “Тэгш таван хүсэл”, “Энх мэндийн баяр”, “Асрын өндөр”, “Богдын өндөр”, “Түргэн туул”, “”Номин”, “Сэтэрт шарга”, “Алиа саарал”, “Бор борын бялзуухай” зэрэг 60 гаруй уртын дуу байгаагаас Монголын радиогийн фондод тэрээр “Хээрхэн халтар”, “Өвгөн шувуу” зэрэг дуунуудыг дуулж бичүүлсэн нь одоог хүртэл монголын ард түмний сонорыг мялааж байна.
Мөн тэрээр гийнгоо, ингэ хөөслөх, үнээ өөвлөх, бог мал тойглох, цийглэх зэрэг малчин түмний ёс заншил, малын уриа дуудлага болон Боржигон найрын дэг жаяг, хүндэтгэлийг залуучуудад заан сургаж байна.
Г.Дадьсүрэн нь 1960-аад оноос эхлэн Монгол ардын уртын дууг Бараат болон Боржигон ая аялагаар дуулж, бүхий л насны иргэдэд зааж сурган өвлүүлэн хөгжүүлж яваа биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн тээгч, манай тэргүүний ардын авьяастны нэг юм.
Г.Дадьсүрэн нь зөвхөн уртын дууч төдийгүй морин хуур урлах дэг сургуулийг 1960-аад оны үед Дайчин Бэйсийн хошууны нагац ах уран Лхасүрэнгээсээ сурч, хуурдахыг П.Жадамбаар заалгаж нутгийн иргэддээ зааж сургаж байна.
Мөн мартагдаж буй хөгжмийн зэмсэг болох тэмээн толгойтой шанаган хуур, хулсан хуур зэргийг сэргээн засварлаж, хос дөрвөн хунтай ширэн цартай Боржигон хуурыг урлаж улсын музейд хадгалуулсан билээ. Мөн уран сийлбэрийг сонирхож, нутгийн иргэн Л.Чойдорж, Б.Сэрдамба, Г.Арилд, Д.Чимэдрэгзэн нарын хамт 1985 онд морин хуурын цех байгуулж, морин хуур урлах ур ухааныг тэдэнд зааж өвлүүлэн уран сийлбэрээрээ улсад 1, 2-р байруудыг эзэлж байсан ба аж ахуйн тооцоотой ажиллаж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байсан. Үүний үр дүнд морин хуур Дэрэн сумын брэнд бүтээгдэхүүн болон шалгарч, Б.Адьяа, Л.Рэнцэнбямба, М.Довдонбалжир нарын зэрэг залуучууд морин хуур урлан зах зээлд нийлүүлж, хуур урлалыг хөгжүүлж байна.
Тэрээр 1968 онд амьд мазаалай барьж Шинжлэх ухааны хүрээлэн, Улсын циркэд өгсөн нь одоо ч байгалийн Музейд хадгалагдаж байна.
Г.Дадьсүрэн нь Боржигон, Баян Бараатын уртын дууны өв соёлыг өвлөж,уртын дууг дуулах ухааныг сайтар эзэмшсэн, дуулах эрдэм, дуулаачийн ур зүй, арга барилыг сайн өвлөсөн авьяас билэгт цөөхөн дуучны нэг юм. Иймээс ч улс, бүс, аймгийн чанартай уралдаан, наадмуудад удаа дараалан оролцож, шагналт байруудад шалгарч байжээ. Тухайлбал, 1976 онд Ажилчны урлагийн их наадамд “Түмэн эх” уртын дуугаар, 1986 онд Бүх ард түмний урлагийн их наадамд “Сэргүүн сайхан хангай” уртын дуугаараа, 1988 онд Ардын язгуур урлагийн их наадамд “Өвгөн шувуу” дуугаар, 1995 онд Говьсүмбэр аймагт зохиогдсон Боржигон уртын дууны наадамд “Хээрхэн халтар” уртын дуугаар оролцож, шалгаран тэргүүн байр эзлэн, алтан медаль хүртэж байсан нь авьяас ур чадвартай уртын дуучин болохыг батлан харуулж байгаа юм.
Г.Дадьсүрэн нь эдүгээ хүртэл өөрийн урын сан дахь бүтээлээ бусдад сэтгэл харамгүй зааж сурган, нийт 170 гаруй хүнд өвлүүлэн хөгжүүлж яваа бөгөөд тэдгээр шавь нар нь өнөөдөр тодорхой амжилтад хүрч байгаа нь түүний хөдөлмөр бүтээлийн үр дүнг илтгэж байгаа юм. Шавь нараас нь дурьдвал: МУАЖ Ш.Чимэдцэеэ, А.Нэргүй, МУГЖ Ж.Дүнжмаа, МУСТА Ц.Дэлгэр, МУСТА Ш.Өлзийбат, МУСТА Х.Эрдэнэцэцэг, морин хуурч, хөгжмийн зохиолч МУСТА Г.Эрдэнэчулуун, Өвөр Монголын уртын дууч Т.Нарантуяа нарын зэрэг олон шилдэг уран бүтээлчид байна.
Үүнээс гадна эртнээс уламжлагдаж ирсэн Монгол ардын уртын дууг зөвхөн өөрийн орондоо түгээн дэлгэрүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгаа төдийгүй Англи, Франц, Панам, АНУ, Канад, Швед зэрэг гадаад орны иргэдэд зааж сурган багш шавийн холбоо тогтоон ажиллаж, монголын ховор нандин биет бус өвийг шавь нартаа зааж сурган өвлүүлэн дэлгэрүүлж байгаа манай тэргүүний ардын авьяастан юм.
Англи улсын иргэн Карл Пек, Франц улсын иргэн Эмма, АНУ-ын иргэн Майкл Робертс зэрэг гадаад орны олон иргэд өөрсдөө биечлэн ирж, ардын бүтээлүүдээс заалгаж суралцаж байжээ.
Г_Дадьсүрэн нь “Норовбанзад сан”-гаас 2005 онд Дэрэн суманд байгуулсан Төрийн соёрхолт Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны нэрэмжит “Дуу хуурын танхим”-ын үйл ажиллагааг эрхлэн уртын дуу сонирхогч бүх насны иргэдийн дунд уртын дууны дугуйланг хичээллүүлж, утга соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.
Нүүдэлчин монгол үндэстэн олон зуун жилээр уламжилж ирсэн соёлын гайхамшигт өв болох Монгол ардын уртын дууг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хамтран ЮНЕСКО-д хүн төрөлхтөний аман болон биет бус соёлын өвийн шилдэг дээжид бүртгүүлэн тунхаглуулахад алдарт уртын дууч Г.Дадьсүрэн нь үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Учир нь Төрийн соёрхолт Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадад агсанд “Уяхан замбуу тивийн наран”, “Цэвцгэр хурдан шарга” “Богдын өндөр” зэрэг дуунуудыг ардын аяар нь аялан зааж өгч байсан тул түүнийг “багшаа” гэж нэрийдэн хүндэлдэг байжээ.
Түүний энэхүү нөр их хөдөлмөр гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, 1986 онд Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 1995 онд “Улсын тэргүүний уран сайханч” цол, тэмдэг, 2004 онд БСШУЯ-наас утга соёлын өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын билэг авьяастан БАТЛАМЖ, 2005 онд Дундговь аймгийн “Хүндэт” тэмдэг, 2006 онд Аймгийн “Алдарт уртын дуучин”-аар өргөмжилж, 2007 онд шилдэг уртын дууч буюу Монгол улсын “Онцлох хүн”-ээр тодруулан батламж олгосон байна.