Оролцогч талууд
Оролцогч талууд
- Төрөл :
- Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч
- Улс :
- Монгол
- Дасгалжуулагчийн нэр :
- Пүрэвдаваагийн Байгалжав
Тодорхойлолт
П.Байгалжав 1958 онд Түшээт хан аймгийн Говь түшээт чин ван Лхамсүрэнгийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт малчин ард Пүрэвдаваагийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ.
Нагац ах Цагаан-өвгөн, Сумаа нар морин хуур урлаж хийдэг, сайхан тоглодог, уран хүмүүс байсан учир морин хуур хийх, тоглож сурах хүсэл төрж ах нарын зааж сургаснаар анх 1974 онд 16 настайдаа анхны хуурыг торомын ширээр ширлэж хийсэн. 1979-1982 онд цэргийн алба хаах хугацаанд морин хуур хийсээр байлаа.
1982-1989 он хүртэл Шарын голын уурхайд цахилгаан гагнуурчны мэргэжил эзэмшин чөлөөт цагаараа морин хуур урлахын хамт уран сайханчаар ажилласан.
1988 онд хийл хөгжмийн өөрийн орны материалд түшиглэн хийж Улаанбаатар хотноо “Шинэ бүтээл-оновчтой санаа-1988” үзэсгэлэнд оролцож өндөр үнэлэлт авсан. Эндээс үндэсний хөгжмийн зэмсэг хийх урам зориг орж 1989-1990 онд Улаанбаатар хотод Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэдэх Үндэсний хөгжим хувцас хэрэгслэлийн үйлдвэрт хөгжмийн зэмсэг урлаач мэргэжлээр Төрийн соёрхолт Д.Индрээгийн шавиар эвэр бүрээ хөгжим дээр суралцан ажиллажээ.
1989 оны 10-р сард алдарт хуурч Г.Жамъяангийн 70 насны ойг тохиолдуулан морин хуур урлаачдын Анхдугар наадам болж, түүний хийсэн морин хуур “тэргүүн байр” эзлэж одоо театрын музейд хадгалагдаж байна.
1991 оны шилдэг 10 бүтээгдэхүүн шалгаруулалтанд оролцож шалгаран Морин хуурын урлах эрх /патент/ авсан.
1991 оноос өөрийн үндэсний хөгжмийн “Эгшиглэн” хувиараа эрхлэх аж ахуйг үүсгэн байгуулж өнөөг хүртэл ажиллахдаа 30 гаруй шавь сурган бэлтгэж, хамтран ажиллаж, гар сэтгэл нийлэн үр бүтээлтэй ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн урлаг, соёл, боловсролын байгууллагууд болон хувь хүмүүсийн захиалгаар нийт 3000 гаруй морин хуур бусад хөгжмийн хамт үйлдвэрлэн нийлүүлж үндэснийхээ өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирлээ.
2001 онд 13 жилийн дараа морин хуур урлаачдын улсын уралдаанд 2-р байранд шалгарсан.
1997 онд түүний авъяас, хөдөлмөрийг үнэлж “Монгол Улсын Соёлын трэгүүний ажилтан” цол тэмдгээр, 2001 онд 10 жилийн ойгоор Чингис хааны дэлхийн академийн гишүүн Гэрэгэ-диплом, цол тэмдгээр шагнагдсан.
Хойшид хийх ажлаа төлөвлөн зорилгоо биелүүлж, Монгол улсын урлаг, соёлд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тэрээр 2000 оноос Хөгжмийн зэмсгийн төрөлжсөн дэлгүүр нээж, 2003 онд ажлын байраа ашиглалтанд оруулж одоогоор 40 гаруй ажилчидтай 2005 оны “Бүтээлч хамт олон”-оор өргөмжлөгдөн ажиллаж байна.