Оролцогч талууд
Оролцогч талууд
Соном-Ишийн ЮНДЭНБАТ
[
Mongolia
]
- Төрөл :
- Мэргэжилтэн
- Улс :
- Монгол
- Зохион байгуулалт :
- Соном-Ишийн ЮНДЭНБАТ
Тодорхойлолт
Алдар овогт Соном-Ишийн Юндэнбат 1946 онд Баянхонгор аймгийн Жинст сумын нутаг “Хөнөгийн цав” хэмээх газар төржээ. 1963 онд Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг, 1973 онд Улсын Багшийн дээд сургуулийн (тэр үеийн нэрээр) хөгжмийн ангийг Хөгжмийн удирдаач мэргэжлээр, 1986 онд Намын дээд сургуулийг (тэр үеийн нэрээр) Удирдлагын менежмент мэргэжлээр тус тус төгссөн байна.
1964 оноос эхлэн Баянхонгор аймгийн Соёлын ордон, Хөгжимт жүжгийн театрт хөгжимчин, хөгжмийн багш, удирдаач, Баянхонгор аймгийн МАХН-ын хорооны хэлтсийн эрхлэгч, Соёлын хэлтсийн дарга, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дэд тэргүүн, Утга соёлын өвийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал, Соёлын өвийн төвийн Биет бус өв хамгаалах хэлтсийн дарга, СУИС-ийн үндсэн гэрээт багш зэрэг албыг хашиж иржээ.
1996 - 2012 онд "Монголын олон ястны утга соёл, аман өв, тэдгээрийг уламжлан тээгч авъяастнуудын урын сан, уламжлалт ёс заншил, зан үйлийг язгуур шинжээр нь баримтжуулсан аудио, видео бичлэгийн сан хөмрөг, судалгааны баялаг хэрэглэгдэхүүнийг хуримтлуулсан нь эдүгээ Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн биет бус өвийн бүртгэл мэдээллийн сан хөмрөгийн үндэс суурь болж, монголчуудын оюун соёлын өв уламжлалыг хамгаалах, сэргээх болон хойч үед өвлүүлэхэд чиглэсэн дараа дараагийн алхамуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн болсон юм.
Төв, орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудад 56 жил тасралтгүй ажиллаж, тогтвортой амжилт гаргасан, соёлын биет бус өвийг хамгаалах үйл ажиллагааны чиглэл, арга зүйг нь тогтоох, монголчуудын соёлын биет бус өвийн шилдэг илэрхийллүүдийг ЮНЕСКО-д бүртгүүлж, хүн төрөлхтний соёлд эзлэх байр суурийг баталгаажуулахад оруулсан хувь нэмрийг нь төр, засаг үнэлж 2022 онд “Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн” цолоор шагнасан байна. Эдүгээ өндөр насны тэтгэвэртээ гарсан. СУИС-ийн Соёлын сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайдын дэргэдэх Соёлын биет бус өвийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.