Оролцогч талууд
Оролцогч талууд
Рэндагвын ДУЛМАА
[
Mongolia
]
- Төрөл :
- Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч
- Улс :
- Монгол
- Дасгалжуулагчийн нэр :
- Рэндагвын ДУЛМАА
Тодорхойлолт
Рэндагва овогтой Дулмаа нь 1942 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрж 1952 онд Галуут сумын дунд сургуульд элсэн орж 7-р ангийн боловсрол эзэмшиж улмаар Архангай аймгийн Сувилагчийн сургуульд суралцаж, 1959-1960 оноос Баянхонгор аймгийн Соёл урлагийн 10 хоногт оролцож Нийслэл Улаанбаатар хотод болсон тоглолтонд Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Мяасүрэнгийн найруулга Монгол ардын уртын дуу “ Цомбон туурайтан хүрэн” дуугаар амжилттай оролцож БНМАУ-ын Сайд нарын Хүндэт Жуух бичгээр шагнуулж урлагийн гараагаа эхэлсэн байна.
Р. Дулмаа нь 1969 онд Ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх уртын дуучин бэлтгэх 6-н сарын курст нэрт уртын дуучин Монгол Улсын Гавъяат жүжигчин Дорждагва, Лхамзав, Сүглэгмаа нарын удирдлагын дор амжилттай суралцаж төсгсөөд Баянхонгор аймагт Хөгжимт драмын театр байгууллагдаж тус театрын тулгын чулууг тавилцаж анхны уртын дуучнаар ажилласан байна.
Р. Дулмаа 1974 оноос хойш Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт тавигдсан бүх уран бүтээлд оролцсоны дотроос Эрэгсүрэнгийн зохиол Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн Бирваагийн хөгжим “ Эрдэнэ тээлийн уянга” дуулалт жүжиг, Д.Нацагдоржийн зохиол Ардын жүжигчин Дамдинсүрэнгийн хөгжим “ Учиртай гурван толгой” дуурийн “ Бүүвэйн дуу” Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Цэвэлээгийн зохиол “Таван цэцэг” яриан жүжгийн ээжийн дүр, нэрт зохиолч С.Удвалын зохиол “Одгэрэл” яриан жүжгийн хойт эхийн дүр, Д.Намдагийн зохиол Урлагийн Гавъяат зүтгэлтэн Бирваагийн хөгжим “Шинэ байшинд” хөгжимт жүжгийн туслах дүр, 1971 оны Ардын Хувьсгалын 50 жилийн ойн хүндэтгэлийн концертонд Монгол Ардын уртын дуу “Уяхан Замбуу тивийн наран” дуу, 1981 онд Ардын Хувьсгалын 60 жилийн ойгоор Монгол ардын уртын дуу “Сэрүүн сайхан хангай” дуу, 1991 онд Ардын Хувьсгалын 70 жилийн ойгоор Монгол Ардын уртын дуу “Энх мэндийн баяр” дуу, 2001 онд Ардын Хувьсгалын 80 жилийн ойгоор Монгол Ардын уртын дуу “Тунгалаг тамир” зэрэг дууг хүндэт үзэгчид, ард түмэндээ өргөн барьснаар шилдэг уртын дуучдын нэг болж олны талархалыг хүлээсэн байна.
Р.Дулмаа нь мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа 1979 онд Польш улсын Забкон хотод болсон язгуур урлагийн дэлхийн 12-р их наадамд 16 орны төлөөлөгчидтэй мөр зэрэгцэн оролцож энэхүү их наадмаас тэргүүн шагнал болох Алтан медалийг Монгол Ардын уртын дуу “Уяхан замба тивийн наран” дуугаар хүртжээ.
1982 онд ЗХУ-ын автономит Якут улсын нийслэл Якутск хотод урилгаар очиж Монгол Ардын уртын дуу “Сэрүүн сайхан хангай” дууг дуулж Якут улсын соёлын яамны хүндэт тэмдэгээр шагнуулж Монгол Ардын уртын дуугаа сурталчилан дэлхийд таниулсан байна.
Р.Дулмаа Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрт ажиллах хугацаанд аймгийнхаа 19 сумын соёлын төвийн үйл ажиллагаанд мэргэжлийн зүгээс байнга туслаж ажилласан бөгөөд энэ хугацаанд өөрийгөө дагалдуулан сургасан шавь уртын дуучин МУГЖ Х.Хорлоо, Г.Пэрэнлэй, Ж.Бүжинлхам зэрэг 30 гаруй хүнийг нэрлэж болох бөгөөд өөрийн өсөж төрсөн нутаг Баянхонгор аймагт уртын дуугаар мэргэшсэн боловсон хүчнийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж нэр хүндтэй дуучин бол ард түмэнд хүндлэгджээ.
Түүгээр ч үл барам Баянхонгор аймагт байгуулагдсан хүүхдийн “Тэмүүжин” театрын бяцхан авъяастнуудын дуулах ур чадвар уртын дуучин Р.Дулмаатай салшгүй холбоотой юм.
Одоо Р.Дулмаа нь Нийслэлийн Багануур дүүргийн соёлын төвд уртын дууны багшаар ажиллаж уртын дууныхаа дуулах эрдэм, ардын уламжлалт урлагт сургах залуу хойч үе, ардын авъяастнуудад сурсан мэдснээ өвлүүлэн үлдээхээр өөрийн бүхий л бололцоогоо дайчлан хамтлаг байгуулан ажиллаж уртын дууны Нийслэлийн шилдэг сургагч багшаар шалгарч ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын биет бус өвийг өвлөн тээгчээр бүртгэгдсэн байна.
Р.Дулмаа соёлын төвийн уртын дууны багшаар 1996 оноос одоог хүртэл ажиллах хугацаанд уртын дуучин бэлтгэх багшийн мэргэжил дээшлүүлэх курст Улаанбаатар хотноо суралцаж сургагч багшийн мэргэжил эзэмшиж улмаар өөрийн шавь нарыг төрүүлж уртын дууны чиглэлээр цаашид суралцах сайхан боломжийг залуу үе сурагч шавь нартаа нээн өгч байна.
Р.Дулмаагийн отгон шавь нараас СУИХ-ийн уртын дууны ангид Мөнхбаяр, Цэцэгдэлгэр нар Ардын жүжигчин Чимэдцэеэ. Гавъяат жүжигчин Түвшинжаргал нарын ангид амжилттай суралцахын зэрэгцээ Соёлын коллежид шавь Мөнхтөр сурч байна.
Р.Дулмаа нь монгол ардын уртын дуугаар шавь төрүүлээд зогсохгүй ардын уламжлалт урлаг хулсан хуурын хөгжүүлэх сургалт хичээллүүлж тус дугуйланд 20 гаруй хүүхэд амжилттай суралцаж байна.
Р.Дулмаагийн шавь нараас нэрт уртын дуучин Монгол Улсын Гавъяат жүжигчин Дорждагвийн нэрэмжит олон улсын уртын дууны уралдаанд шавь Ш.Баяжихмаа оролцож Алтан медаль, Нийслэлийн хүүхэд залуучуудын дунд зарласан уртын дууны улсын уралдаанд шавь нарынх нь байгуулсан “Монгол аялгуу” хамтлаг бүрэлдхүүнээрээ “Алтан медаль” хүртсэний зэрэгцээ түүний шавь дуучин Дуламсүрэн 2008 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна.
Р.Дулмаа Багануур дүүргийн соёлын төвийн тайзнаа уртын дууны 20, хулсан хуурын 20 гаруй шавьтайгаар өөрийн авъяасаа түмэн олондоо толилуулан бүхий л авъяас чадвар, оюун билгээ дайчлан ажиллаж цаашид ард түмэндээ ардын уламжлалт урлагаа өвлүүлэн үлдээхээр зориг эрмэлзлэл дүүрэн шамдаж олон арван уран бүтээл туурвиж байна.