Оролцогч талууд
Оролцогч талууд
- Төрөл :
- Зохион байгуулалт
- Улс :
- Монгол
- холбоо барих хүн :
- Л.ЭРДЭНЭБОЛД
Утас (Оффис) :
+ (976) 11 458305
Имэйл :
history@mas.ac.mn
Хаяг :
ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр, Энхтайваны өргөн чөлөө 54б, 14-р хороолол, 13-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар 13330, Монгол улс
Тодорхойлолт
Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн үндэс суурь 1921 онд байгуулагдсан монголын шинэ үеийн шинжлэх ухааны анхны байгууллага Судар бичгийн хүрээлэнгийн дотор тавигджээ. Монгол улсад эрдэм судлалыг дэлгэрүүлэх зорилгоор Ардын Засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрээр байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн үйл ажиллагааны чиглэл нь Монголын түүхийн эх хэрэглэгдэхүүн, сурвалж бичиг, ховор ном зохиол, архивын бичиг данс, түүх соёлын дурсгалт зүйлсийг сурвалжлан олж цуглуулах, тэдгээрийг хятад, манж, төвд, франц, англи, орос хэлнээс орчуулах явдал байв. Энэхүү ажилд тухайн цаг үеийн бичиг номын мэргэд Магсар хурц (Н.Магсаржав), гүн Жамъян, зайсан Бат-Очир, гүн Дашням, Ж.Цэвээн, Дорж, Гэлэгжамц дооромбо, Зава Дамдин, Дандаа нараас гадна тэр цагийн европ боловсролтой сэхээтэн Ц.Дамбадорж, Д.Нацагдорж нар оролцож байв.
Монгол нутагт хадгалагдаж буй хөшөө дурсгалуудын талаар Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн үлэмжхэн мэдээ сэлт цуглуулан судалж “монгол үндэстэн ба газар орны эх түүхэнд холбогдох хуучны зүйлийг хамгаалах дүрэм”-ийг зохион засгийн газраар батлуулж, хээрийн судалгааны ажилд хүрээлэнгийн дарга О.Жамъян, оюутан Д.Нацагдорж нар биечлэн оролцож байжээ.
1924 онд гарсан “Судар бичгийн хүрээлэнгийн үйлдвэрийн товчоо” хэмээх баримт бичгийн “Монгол Улсын түүх зохиох” хэмээх хэсэгт Монголын дэлгэрэнгүй ба хураангуй түүхийг зохиох, газар орон улс төрийн зураг үйлдэж хэвлүүлэх Монголын түүх дотроос онц сонин явдлыг ялгаварлан хэвлэж, нийтэд тараах чиг үүрэгтэй хэмээн зааснаар Судар бичгийн хүрээлэнгийн түүхийн кабинет нь Монголын түүх судлалын ажлыг дагнан эрхлэх болж 1933 он хүртэлх хугацаанд үндсэний түүхийг зохиоход холбогдох Европ, Азийн олон улсын хэл дээрх түүх, тэмдэглэл, шастир хэдэн зуун дэвтрийг олж бүртгэн 100 шахам түүх, судрыг монгол хэлнээ орчуулсны дотор “Юань улсын судар” 210 дэвтэр, “Дайчин улсын тулгуур төрийг байгуулсан бодлогын бичиг”, “Зүүнгарын бодлогын бичиг” зэрэг багтаж байв.
Эх түүхийн цуглуулгын сан жилээс жилд арвижин нэмэгдсээр “Монголын нууц товчоо”, “Алтан товч”, “Эрдэнийн эрих” зэрэг монголын түүхийн үндсэн тулгуур бичгүүдийг сурвалжлан олж Монголын түүхийг судлан боловсруулахад хэрэглэгдэх арвин баялаг эх хэрэглэгдэхүүнийг хуримтлуулан цуглуулж чадсан нь дараа дараагийн эрдэм судлалын ажлын үндэс суурийг баттай бэлтгэж өгсөн юм.
1930-аад онд Судар бичгийн хүрээлэн болон Шинжлэх Ухааны Хүрээлэн (ШУХ)-гийн даргаар түүхч А.Амар, Л.Дэндэв нар ажилласан нь түүхийн судалгаанд түлхэц өгч ШУХ-ийн бүтэц, зохион байгуулалт, шинжилгээ судалгааны ажлын зорилт, цаашдын чиглэл зэрэг олон талт асуудлыг төрийн бодлогын хэмжээнд боловсруулан хэрэгжүүлж үндэсний архивын байгууллагыг үндэслэн бэхжүүлсэн нь түүхийн судалгааны ажилд нэн чухал ач холбогдолтой болов.
Энэ бүхний үр дүнд Н.Магсаржавын “Монголын шинэ түүх” бүтээлээр эх нь тавигдсан Монголын түүхийн тодорхой үеийг судлах ажил өргөжиж, 1934 онд А.Амарын “Монголын товч түүх”, “Л.Дэндэвийн “Монгол улсын товч түүх”, Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын “Монголын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” бүтээлүүд хэвлэгдэж, Б.Буянчуулган бүтээлүүдээ туурвиж байлаа. 1935 оны 6 дугаар сарын эхээр Түүхийн кабинетыг “Түүх судлах тасаг” болгон өөрчлөн зохион байгуулжээ. Энэ тухай А.Амар ШУХ-ийн анхдугаар өргөтгөсөн бүгд хурал дээр тавьсан илтгэлдээ “... үндэсний улс төрийг бэхжүүлж, үндэсний соёл эрдмийг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд Монгол Улсын түүх судрыг шинжлэх ухааны үүднээс боловсруулан зохиох явдал туйлын чухал бөгөөд ... эдүгээ болтол өөрийн үндэсний бүтэн түүхгүй байгаа нь улс төр, соёл боловсролын талаар ихээхэн хоцрогдсоны шинж тул ... эн тэргүүнд Монгол Улсын эртнээс уламжилж ирсэн үндэсний түүхийг үнэн баримттайгаар шинжлэн олж зохион гаргах, товч түүхийг зохион нийтэлж гэгээрэл боловсролын газрууд ба ард олонд заан танилцуулах явдал туйлын чухлыг онцлон тэмдэглэж байв.
Тус тасгийн эрхлэгчээр их зохиолч Д.Нацагдорж томилогдож Б.Я.Владимирцовын “Монголын нийгмийн байгуулал”, “Чингис хаан” зохиолын удиртгал, зарим бүлгүүд, Марко Поло, Плано Карпины нарын замын тэмдэглэлийн товчлол, Оросын түүхч Карамзин, В.Бартольд нарын зохиолоос Монголын түүхэнд холбогдох хэсгийг, мөн “Зүүн гарын газрыг төвшитгөн тогтоосон бодлогын бичиг”, “Дайчин улсын тулгар төр нээсэн бодлогын бичиг” зэргийг хятад, манж хэлнээс, “Чойжид хэмээх зохиол болон хүн мал эмнэлэг, соёмбын тухай материалыг төвд хэлнээс тус тус монголчилжээ. Үүний сацуу хээрийн судалгаа явуулж, монгол хэл шинжлэл, аман зохиол, угсаатны судлал, археологийн холбогдолтой эх хэрэглэгдэхүүн цуглуулсаар байв.
1936 онд Түүхийн тасгаас “Монголын түүх, ба хуучны судлалын тухай ард түмний ухахад хялбар бөгөөд сонирхолтой зураг бүхий дэвтэр”-ийг зохион хэвлүүлэхээр бэлтгэсний зэрэгцээ Д.Нацагдорж “Монголын түүхийн товч” хэмээх зохиол бичиж, “Шинэ толь” сэтгүүлд хэвлүүлсэн байна. Тухай үеийн түүх судлалын ажлын бас нэг үр дүн нь ард түмэн, өсвөр үе, залуусыг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд туслах зорилгоор 1939 оноос түүхийн сурах бичгийг зохиож, нэн эртнээс орчин үе хүртэлх Монголын түүхийг 3 үед хуваан харуулсан товч түүхийг гаргажээ.
1940 оноос Түүхийн кабинетийг Ш.Нацагдорж удирдаж, 1941-1945 онд Ц.Цэдэнжав, Х.Пэрлээ, С.Цэрэн-Очир, Ж.Жамъян нар ажиллаж Монголын түүхийн зарим үе, сэдвээр судалгаа хийх, хуримтлуулсан эх сурвалжийг боловсруулан, эмхэтгэж гаргах, хуучны дурсгалыг хамгаалах, заримыг малтан шинжлэх, нийтэд зориулан хялбаршуулсан бүтээл гаргах, сурах бичиг зохиоход голлон анхаарчээ. Шинэ үеийн буюу 1921 оноос хойшхи түүхийн асуудлуудыг судлан боловсруулж “БНМАУ-ын 20 жил” товхимол нийтлүүлж зөвлөлтийн эрдэмтэн Н.В.Цапкинаар “Шинэ Монгол Улс” бүтээлийг захиалгаар бичүүлж, ардын журамт цэргийн партизан, нам улсын зүтгэлтнүүдээс дурдатгал яриаг нь тэмдэглэж авч, Дэлхийн II дайны үеийн Монголын түүхэнд холбогдох баримтууд, Монголын төрийн тусгаар тогтнолыг баталсан тухай материалуудыг эмхэтгэн боловсруулжээ.
Хуучны дурсгалт зүйлсийг сахин хамгаалах дүрмийг шинээр батлуулж Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Дорнод, Хэнтий зэрэг аймгууд дахь хөшөө дурсгалыг шалгах, хамгаалалт тогтоох, дурсгалт зүйлийг хамгаалахын ач холбогдлыг тайлбарласан дэвтрийг хэвлүүлсэн нь учир үл мэдэх болон феодалын үлдэгдэлтэй тэмцэх нэрийдлээр түүхийн дурсгалыг эвдлэн сүйтгэх явдалтай тэмцэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Үүний жишээ нь Эрдэнэзуугийн хийдийг Түүхийн кабинетаас эрхлэн засуулсан явдал байв.
1947-1948 онд Монгол–Зөвлөлтийн угсаатан, археологийн шинжилгээний ангиуд Төв ба Дорнод Монголд ажиллаж, Хархорум хот, Уйгурын Хар балгас, Хятаны үеийн хот сууринг малтан шинжилж, Орхон голын сав дагуу газарт олон булш илрүүлэн, ховор олдворуудаар Монголын эрт ба дундад үеийн түүхийн сурвалжийг баяжуулжээ.
Монголын түүхийг хялбаршуулсан хэлбэрээр олон түмэнд таниулах зорилгоор, намтар зохиол, товхимол, түүх судлагчдад тусламж болгох бяцхан дэвтрүүдийг нийтлүүлж байсанаас Манж, Богд хаант үеийн Монгол, Чингисийн үеийн Монгол гүрэн зэрэг дэвтрүүд, Сүхбаатар, Чойбалсангийн намтар, үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн баатарлаг үйлстэн Галдан бошигт, Амарсанаа, Чингүнжав, Мандухай сэцэн хатан, ард Аюуш, Манлай баатар Дамдинсүрэн, Зоригт баатар Тогтох, Хатанбаатар Магсаржав, Партизан Хасбаатар, баатар Гонгор, Олзвой, Дандар нарын тухай зохиолуудыг нийтлүүлж олон нийтэд танилцуулсан байна.
Эх түүхээ нэн эрт үеэс улируулан бичих санал гарч улмаар Б.Ширэндэв зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран Монголын түүхийг эрт үеэс ХХ зуун хүртэл бичих асуудлыг Ерөнхий сайд Х.Чойбалсан, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нарт танилцуулан зөвшөөрүүлжээ. ЗХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Л.В.Комаровт уг асуудлыг тавьсны үр дүнд харилцан тохиролцож 1947 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны “БНМАУ-ын ойрхи үеийн шинэ цагийн түүхийг бичих монгол түүхчдийн комиссыг байгуулах тухай” тогтоолоор комиссын даргад Б.Ширэндэв, гишүүдэд Н.Лхамсүрэн, Ш.Нацагдорж, Б.Жаргалсайхан, Ш.Лувсанвандан, Х.Пэрлээ, Б.Ринчен, Я.Цэвэл, Д.Цэдэв, Ж.Төмөрбаатар, Содном, Л.Дэндэв, Г.Навааннамжил, Минжүүр, Ц.Пунцагноров, Авирмэд нарыг батлан “... марксизм-ленинизмийн арга ухааны үүднээс БНМАУ-ын бүрэн түүхийг зохиох” үүргийг хүлээлгэсэн юм. “БНМАУ-ын түүх”-ийг зохиоход туслуулах зорилгоор профессор И.Н.Устюмжанинов, түүхийн ухааны дэд эрдэмтэн С.В.Киселев, В.Д.Цыбиков, хууль зүйн ухааны дэд эрдэмтэн А.А.Бартанова нарын бүрэлдэхүүнтэй шинжилгээний ангийг БНМАУ-д томилон явуулах тухай” БХК (б) Н-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоол гарч уг ажил 1954 он хүртэл үргэлжилж монгол, орос хэл дээр нэгэн ботиор хэвлэгдэн гарчээ.
Эл бүтээл нь нэн эрт үеэс ХХ зууны дунд үе хүртэлх монголын түүхийг шинжлэх ухааны үндэстэй судлан боловсруулсан анхны бүтээл байлаа. Хэдийгээр монголын түүхийн үеүдийг судлах талаар хязгаар тавьж шинэ үеийг чухалчлан, түүхийн зангилаа асуудлуудыг гагцхүү марксист онолын үүднээс тайлбарлан эндүүрэл гажуудлыг бий болгосон ч “БНМАУ-ын түүх” нэгэн боть бүтээл нь онолын судалгааны эхийг тавьсан юм.
1950-иад онд Түүхийн тасгийн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, боловсон хүчний хангалтад ахиц гарч, эртний түүх, археологич мэргэжлээр 3 хүн зөвлөлтөд сургууль төгсөж, 1951 оноос ЗХУ-д түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан Ц.Пунцагноров эрхлэгчээр ажиллаж улмаар Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Б.Түдэв, Ш.Сандаг, Ш.Бира нар ЗХУ-д, Х.Пэрлээ 1959 онд Монголд анх удаа түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
Энэ үед Х.Пэрлээ, Ш.Бира нарын түүх бичлэгийн бүтээлүүд, Ц.Пунцагноровын “Монголын автономитын үеийн түүх” зохиол хэвлэгдэн, Ш.Нацагдоржийн “XIX зууны II хагас XX зууны эхэн үеэр Ар Монголд гарсан ардын хөдөлгөөн” түүхийг судалсан бүтээл гарчээ. Монголын түүхийн бүхий л үеийг хамарсан судалгаа явуулах нөхцлийг бүрдүүлэхийн тулд түүхийн тасгийг
1. Археологи ба эртний үеийн түүхийн тасаг,
2. Дундад зууны үеийн түүхийн тасаг,
3. Шинэ ба сүүлийн үеийн түүхийн тасаг гэсэн бүтцээр ажиллуулж,
боловсон хүчнийг бэлтгэх, нэн ялангуяа шинэ үеийн түүхийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулж байв. 1959 оноос “Түүхийн судлал”, 1960 оноос “Археологийн судлал”, “Этнографийн судлал”, “Сурвалж бичгийн судлал” зэрэг цуврал сэтгүүлүүдийг бий болгов. 1956 оны 6 дугаар сард Монголын түүхчдийн Үндэсний холбоог байгуулж улмаар 1960 онд Түүхийн шинжлэх ухааны олон улсын Холбоонд гишүүнээр элсэв. 1950-иад оны сүүл үед шинжлэх ухаан, боловсролын салбарт хийгдсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр тус тасаг нь Шинжлэх Ухаан Дээд Боловсрол (ШУДБ)-ын хүрээлэнд харьяалагдан МУИС-ийн бүтцэд орж Түүх-Эдийн Засгийн тасаг болж, эрхлэгчээр Х.Гончигдорж томилогджээ. Тус байгууллагад БНМАУ-ын түүхийг гурван ботиор бичих бэлтгэл ажлыг төвлөрүүлж, Ш.Нацагдорж, Н.Насанбалжир, Х.Пэрлээ, Л.Дүгэрсүрэн нар төлөвлөгөөг нь боловсруулж эхэлжээ.
1960 онд Түүх, эдийн засгийг судлах газар, Хэл зохиол судлах газар хоёрыг нэгтгэж, ШУДБ-ын Хүрээлэнгийн “Хэл зохиол, түүх судлах газар” болгон өөрчилж,
1. Археологи этнографийн тасаг
2. Дундад зууны түүхийн тасаг
3. Шинэ, нэн шинэ түүхийн тасаг
4. Хэлний шинжлэлийн тасаг
5. Утга зохиолын тасаг
6. Улсын нэр томьёоны тасаг гэсэн 6 тасгийн бүтэцтэйгээр байгуулан, захирлаар Ш.Нацагдоржийг ажиллуулсан байдаг.
1961 онд БНМАУ-ын ШУА байгуулагдахад бие даасан Түүхийн хүрээлэнг археологи-этнографи, дундад ба шинэ үеийн, нэн шинэ үеийн гэсэн 3 тасаг, археологийн лаборатортайгаар байгуулж, хүрээлэнгийн захирлаар Д.Цэдэвийг томилжээ. Тус хүрээлэнгээс эрхлэн 1960-аад онд “БНМАУ-ын түүх” гурван боть зохиолыг туурвин, Монголын түүхийн зангилаа асуудлыг хөндсөн хамтын бүтээл, нэгэн сэдэвт зохиолуудыг олон зуугаар нь хэвлэн нийтлүүлсэн нь монголын түүх судлалыг шинэ шатанд гаргасан билээ.
1960-аас 1980-аад оны сүүл үе бол Монголын түүх судлал төлөвшин тогтсон үе бөгөөд хэдийгээр түүх судлалд маркист-ленинист онол арга зүй ноёрхож, нэг намын үзэл суртлын нөлөө дарамт байсан хэдий ч чухамхүү энэ үед үндэсний түүхчдийн бүхэл бүтэн эгнээ бий болж тэдний олонхийг нэгтгэсэн түүхийн хүрээлэн сурвалж судлал, монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүх, угсаатны зүй, археологийн чиглэлийн суурь судалгаа явуулан томоохон үр дүнд хүрсэн юм.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс 1976 онд Дорно дахины судлалын хүрээлэн, 1977 онд Философи, социологи, эрхийн хүрээлэн, 1999 онд Түрэг-казах судлалын төв, 2002 онд Археологийн хүрээлэн тус тус салбарлан гарчээ. Эдгээр жилүүдэд түүхийн хүрээлэн 1970-1980-аад онд “БНМАУ-ын социалист хөдөө аж ахуйн түүхийн зарим асуудал” (1976), “БНМАУ-ын соёлын түүх” хоёр боть ба “Монголын иргэншлийн түүхийн асуудал” (1981), “Орчин цагийн угсаатны явц ба социалист ахуй” (1981), “БНМАУ-ын угсаатны зүй” гурван боть зэрэг томоохон хамтын бүтээлүүд хэвлүүлж Л.Бат-Очир, Ш.Нацагдорж, Х.Пэрлээ, Ш.Бира, Н.Ишжамц, Н.Сэр-Оджав, Д.Дорж, С.Бадамхатан, Ц.Насанбалжир, Д.Гонгор, М.Санждорж, Б.Түдэв, Ш.Сандаг, Л.Дүгэрсүрэн, Ч.Дашдаваа, М.Ринчен, Ж.Болд нарын түүхчид Монголын түүхийн суурь судалгааг өргөжүүлэн гүнзгийрүүлсэн он жилүүд байлаа.
Монгол орон нийгэм төрийн байгууллаа өөрчлөн зах зээлийн харилцаанд шилжсэн 1990-ээд онд Түүхийн хүрээлэн нь судлаачдын бүрэлдэхүүнээ хадгалан авч үлдэж, түүхийн салбар дахь суурь судалгааг үргэжлүүлсэн төдийгүй гадаад харилцаагаа өргөжүүлэн түүхийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг буй болгосон юм. Тус хүрээлэн нь 1992 оноос эхлэн төсөлт ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1993 онд суурь судалгааг төслөөр гүйцэтгэх хэлбэрт бүрэн шилжиж Хүрээлэнгийн бүтэц бүрэлдэхүүнд тохируулан Монголын археологи, Дундад зууны ба Орчин үеийн Монгол түүх, Угсаатан судлал чиглэлээр олон тооны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.
Дурдан буй үеийн түүхийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд гадаад хамтын ажиллагааны цар хүрээ мэдэгдэхүйц өргөжсөн нь онцлог байв. Түүхийн хүрээлэнтэй хамтран ажиллах улс орон, судалгаа шинжилгээний байгууллагуудын тоо эрс нэмэгдэж “нүүдлийн” соёл иргэншлийн олон үеийн ул мөрийг хадгалж, дэлхийн түүхэнд жинтэй байр суурь эзэлдэг Монголын түүхийн судалгааг ОХУ, Герман, Франц, Турк, АНУ, Япон, БНСУ-ын эрдэмтэд, байгууллагууд хийж түүх, археологи, угсаатны судлал, бичээс зүйн чиглэлээр хамтарсан төслүүд хэрэгжүүлж ирэв.
2003 онд “Монгол улсын түүх” таван боть зохиол туурвиж нийтлүүлсэн нь урьдах марксисит-ленинист арга зүйд тулгуурласан түүх бичлэгийг бүхэлд нь эргэн харах, түүхийг аливаа улс төрийн нөлөө, үзэл суртлаас ангид авч үзэх, түүхэн үнэнийг гол болгон бичих ажлын эхлэл болсон юм. Энэхүү бүтээлд 1954-2003 онд ШУХ, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс хэвлүүлсэн “БНМАУ-ын түүх” (1954, 1968, 1969, 1984), “МАХН-ын товч түүх” (1967, 1985) зэрэг бүтээлүүд, тухайн үеийн түүхч судлаачдын нэгэн сэдэвт бүтээл туурвилыг суурь болгож монгол судлалын ололт амжилтыг тусгаж, өмнөх түүх бичлэгийн зарим алдааг залруулах замаар эх түүхээ бүхэлд нь дэлгэрүүлэн өгүүлсэн бүтээл юм.
Шинэ эрин зуунд Түүхийн хүрээлэн нь Монголын түүхийн суурь судалгааг бүхий л үеэр явуулах бодлогыг тууштай үргэлжлүүлж, түүнийгээ бүтэц бүрэлдэхүүндээ тусган хэрэгжүүлж ирсэн нь Монголын эртний түүхийн судалгааг залуу судлаачид үргэлжлүүлэн, доктор Л.Билэгт, С.Өлзийбаяр, Б.Батсүрэн нар эртний монгол аймгууд, хүннү, түрэгийн түүхийн зарим асуудлаар нэгэн сэдэвт зохиол туурвисан бол дундад үеийн Монголын түүхийн судлаачид- доктор профессор Ц.Цэрэндорж, С.Цолмон, Ц.Энхчимэг, А.Пунсаг, Л.Ганбат, нарын бүрэлдэхүүнтэй Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын түүхийг 5 ботиор бичиж ХХ зууны Монголын нийгэм, улс төрийн түүхийг судлан бичих ажлын хүрээнд Ч.Дашдаваа, Н.Хишигт, Б.Пунсалдулам нарын нэгэн сэдэвт зохиолууд ба Монгол улсын хөгжлийн бодлого, үзэл баримтлал: хувьсгал, өөрчлөлт (XX зуун)” зэрэг хамтын бүтээлүүд гарч XX зууны Монголын улс төрийн томоохон үйл явдал 1911, 1921 оны хувьсгалын түүхийг судахад ахиц гарч, Ж.Болдбаатар, Н.Хишигт, Б.Пунсалдулам нарын нэгэн сэдэвт зохиолууд хэвлэгджээ.
Монголчуудын угсаа-соёлын судалгааны салбарт А.Очир, Г.Цэрэнханд, С.Чулуун нарын бүтээлүүд хэвлэгдэж, 1960 оноос явуулсан хээрийн судалгааны тайланг “Угсаатны зүйн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн” нэрээр 10 ботиор хэвлэн гаргав.
Сүүлийн жилүүдэд Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд, буддын судлалын хүрээлэнтэй хамтран “Зүүн Азийн тээврийн системийн хөгжил дэхь Оросын оролцоо”, Халх голоос Миссури хөлөг онгоц хүртэл”, “Хил хязгааргүй Сэлэнгэ”, ОХУ-ын Тува улсын Нийгмийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Архивын баримтыг хэвлэн олны хүртээл болгох”, Кембрижийн Их сургуультай “Монголын угсаатны зүйн хэрэглэглэдэхүүнийг цувралаар хэвлэн нийтлэх” төслүүдийг тус тус хэрэгжүүлэн томоохон бүтээлүүдийг гаргаж, Монголын түүх, угсаатны зүйн судалгаанд чухал хувь нэмэр оруулж байна.
Төр, засгаас шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаа, харилцан хамтын ажиллагааг илүү оновчтой, үр өгөөжтэй болгох талаар анхаарч Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор түүхийн болон археологийн хоёр хүрээлэнг нэгтгэсэн нь эрдэм шинжилгээний байгууллагын хувьд илүү их боломж бололцоо, монголын түүхийн хуудсыг баяжуулах улмаар нийт монголчуудад болоод даяаршиж буй дэлхийд өөрийн давтагдашгүй өвөрмөц өв соёл, түүхээ түгээн таниулах өргөн боломж олгож байгаа юм. Өмнөө тавигдсан энэхүү олон талт зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүтэц зохион байгуулалтаа орчин үеийн тулгамдсан асуудалтай уялдуулан өөрчилж
1. Археологийн судалгааны төв
2. Түүхийн баримт мэдээллийн төв
3. Хүрэл, төмрийн судалгааны салбар
4. Хүннү ба эртний түүхийн судалгааны салбар
5. Бүс нутаг ба орчин үеийн түүхийн судалгааны салбар
6. Угсаатны судалгааны салбар
7. Археологи, угсаатны авран хамгаалах салбар гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар ажилласаар ирсэн.
Энд онцлон тэмдэглэхэд 1921 онд Судар бичгийн хүрээлэн анхлан байгуулагдахад түүхийн судалгаа шинжилгээний ажилтай зэрэгцэн эртний түүх соёлын дурсгалт зүйлсийг судлан шинжлэх, бүртгэн тэмдэглэх, тодорхойлох ажлаар эхэлж байсан. Археологийн салбар ХХ зууны туршид хөгжлийн бүхий л шатыг туулан Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн, Д.Наваан, Д.Дорж, Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, Д.Баяр нарын нэрт археологчидыг төрүүлэн гаргаж, БНМАУ-ын түүхийн нэг, гурав, таван боть бүтээлд археологийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн бодитой тусгалаа олж эх орны түүхийн он цагийг үлэмжхэн урагшлуулан баримтжуулж, эртний түүхийг нэхэн сэргээж бичих үндэслэл болсон юм.
Монголын түүхийг шинэ мэдээ баримтаар баяжуулах ажлын хүрээнд эрт, дундад зууны нүүдэлчдийн түүхийг шинэ мэдээ өгөгдхүүнээр баяжуулахын тулд урт болон богино хугацааны үндэсний, гадаадын эрдэмтэдтэй хамтарсан археологийн хээрийн малтлага судалгааны ажил амжилттай зохион байгуулж Монголын түүхийн хуудсыг олон шинэ баримтаар баяжуулан баталгаажуулж байна. Мөн түүнчлэн монголын түүхэнд холбогдох архивын баримт мэдээг хуулбарлан эмхэтгэх ажлыг гүйцэтгэж БНХАУ, Тайвань, ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Татарстан улсын архивт буй монголын түүхэнд холбогдох баримт мэдээг хуулбарлан, эмхэтгэх гэрээ хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлёэн билээ. Түүх, археологийн хүрээлэн нь ОХУ, БНСУ, БНХАУ, Англи, Япон, Франц, Монако, Турк зэрэг гадаадын 13 улсын эрдэм шинжилгээний байгууллага, Их дээд сургуультай хамтын болон түншийн гэрээтэй ажиллаж, хамтарсан төсөл, хамтарсан экспедиц ажиллуулан, ном бүтээл туурвих, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр ажиллаж байлаа.
Эдүгээ түүх археологийн хүрээлэн монголын түүхийн бүхий л үеэр, бүс нутгийн хэмжээнд судалгаа явуулахын зэрэгцээгээр эх орны түүх судлал, сургалт, сурталчилгааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, монгол судлалыг шинэ түвшинд гарган Дэлхийн монгол судлалын төв нь Монгол улс байх байр сууриа улам батжуулах үүднээс үе шаттай олон арга хэмжээ хэрэгжүүлж, гадаад дотоодын монгол судлалын төв, эрдэм шинжилгээний байгууллага, Их сургуулиудтай хамтран ажиллаж нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байсан.
Түүхэн хөгжлийн он жилүүдэд Ш.Нацагдорж, Д.Дорж, А.Очир, Ч.Далай, Ч.Дашдаваа, С.Чулуун нарын үе үеийн захирлуудын удирдсан тус хүрээлэн дэлхийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн олон эрдэмтдийг төрүүлснээс Ш.Нацагдорж, Ш.Бира, Ч.Далай, Ж.Болдбаатар, С.Чулуун нар Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон, Ш.Бира, Ш.Нацагдорж, М.Санждорж, Ч.Далай, Л.Жамсран, Ж.Болдбаатар, Ц.Ишдорж, Г.Цэрэнханд, А.Очир, Н.Хишигт нар Монгол улсын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм цолыг хүртэж, түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг 17, түүхийн ухааны боловсролын докторын зэргийг 19 хүн хамгаалжээ.
Түүх, археологийн хүрээлэн нь Монголын шинжлэх ухааны салбарт байр сууриа баттай эзэлсэн томоохон хүрээлэнгүүдийн нэг болж, Монголын түүх судлалыг зангидан удирдаж, Монгол судлалд хуь нэмрээ оруулсан билээ.
2019 оны 8 сарын 14–ний Засгийн газрын шийдвэрээр Түүх, археологийн хүрээлэнгээс Археологийн хүрээлэн тусдаа салбарласан бөгөөд Түүхийн хүрээлэн нь Түүх, угсаатны зүйн хүрээлэн болж:
1. Хэрэглээний угсаатан судлал, биет бус соёлын өвийн төв,
2. Сурвалж судлал, баримт, мэдээллийн төв,
3. Еразийн нүүдэлчид, эртний төрт улсын түүх, археологийн судалгааны салбар,
4. Монголын эзэнт гүрэн ба дундад үеийн түүхийн судалгааны салбар,
5. Орчин үе, бүс нутгийн түүхийн судалгааны салбар,
6. Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбар гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байна.
Түүх, угсаатны зүйн хүрээлэнг 2017-2025 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд өмнө нь өөрийн гэсэн бодлогогүй байсан тодорхой салбаруудыг системтэй хөгжүүлэх,
хүрээлэнгийн дотоод нөөц бололцоог ашиглан түүхийн эх сурвалж судлалын судалгааны төв нээж баг ажиллуулна гэж заасан дагуу тус хүрээлэнгийн 98 жилийн түүхэнд анх удаа Сурвалж судлалын нэгжийг Баримт мэдээллийн төвд байгуулж Түүхийн хүрээлэнгийн уламжлалт цуврал болох “Monumenta Historica” буюу “Түүхийн дурсгалт бичгийн чуулган” сэтгүүлийг эрхлэн хэвлүүлэх ажлыг үргэлжлүүлж байна.

Вэб сайт :
https://history.ac.mn/
Мэдээллийн эх сурвалж :