Өгөгдөл

Зураг

Гал тахих ёс, зан үйл

Улс :
Монгол
ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
Нийгмийн зан үйл, зан үйл, баярын арга хэмжээ
Тодорхойлолт :
Монголчууд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 23, 24-ний өдрүүдэд гал тахих ёслол үйлддэг уламжлалтай. Монголчуудын гал тахих зан үйл нь олон зууны турш уламжлагдан ирэхдээ янз бүрийн өөрчлөлтөд орж, орон нутгийн онцлогт тохируулан хөгжиж ирсэн хэдий ч үндсэн агуулга нь нийтлэг хэвээр хадгалагджээ.
Гал тахих ёслол нь бэлтгэл ажлаар эхэлнэ. Үүний дараа галын сахиусыг урин залж, тахил өргөнө. Улмаар галын магтаал хайлж, галын сахиуст зориулсан залбирал, даатгал болон ерөөл хэлдэг. Дараа нь галын сахиусаас тахилгад оролцогчдын эрүүл энх, амар амгалан, эд баялаг, элбэг дэлбэг амьдралыг даатган хүсэж, ая дууны өнгөөр өргөл барьц өргөнө. Эцэст нь тахилгын идээ, өргөлийг ёслолд оролцсон бүх хүмүүст хуваан хүртээдэг.
Гэрэл зурагчин Соёлын өвийн үндэсний төв Жил 2013
Газар Файлын хэмжээ 4608 KB
Дэлгэцийн нягтрал 2516 x 1887 Формат jpg
Зохиогчийн эрх -
Мэдээллийн эх сурвалж :
National Center for Cultural Heritage under the Ministry of Culture of Mongolia

http://www.ncch.gov.mn