Өгөгдөл

Зураг

Шилбэний ясны эрхэмлэл

Улс :
Монгол
ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
Байгаль ба орчлон ертөнцийн талаархи мэдлэг, дадал зуршил
Тодорхойлолт :
Шилбэний яс нь монголчуудын эрхэмлэн дээдэлдэг малын ясны нэг бөгөөд үүнтэй холбоотой эртний уламжлал, заншил бий. Монголчууд “Цадахыг мэдэхгүй идсээр байвал мунхаг болно” хэмээн ярьдаг. Энэ нь хоолыг хэтрүүлэн идэхээс зайлсхийж, хүүхдийн гэдсийг хэт дүүргэхгүй, тохируулан хооллохыг эрхэмлэдэг уламжлалт ойлголттой холбоотой.
Монголчууд эх хүн төрсний дараа шилбэний ясны махыг идэж, шөлийг нь уувал биеийн тэнхээ хурдан сэргэнэ хэмээн үздэг уламжлалтай. Мөн нярай хүүхдийг шилбэний ясны шөлөөр угаадаг заншил бий.
Шилбэний ясыг хугалж болохгүй хэмээн цээрлэдэг. Харин хүүхдийн чих өвдвөл шилбэний ясны чөмгийг буцалган, гарсан шингэнээс чихэнд нь дусаахад өвчин намддаг хэмээн уламжлалт ойлголтод үздэг байжээ.
Гэрэл зурагчин Соёлын өвийн үндэсний төв Жил 2013
Газар Файлын хэмжээ 33075.2 KB
Дэлгэцийн нягтрал 7200 x 10800 Формат JPG
Зохиогчийн эрх -
Мэдээллийн эх сурвалж :
National Center for Cultural Heritage under the Ministry of Culture of Mongolia

http://www.ncch.gov.mn