Өгөгдөл

Зураг

Цагаан идээ боловсруулах уламжлалт арга

Улс :
Монгол
ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
Байгаль ба орчлон ертөнцийн талаархи мэдлэг, дадал зуршил
Тодорхойлолт :
Монголын уламжлалт хоол хүнс нь нүүдэлчин амьдралын хэв маягийн нөхцөлд зохицсон байдаг. Үүнийг цагаан идээ буюу сүүн бүтээгдэхүүн, улаан идээ буюу мах, ногоон идээ буюу ургамал ногоон гаралтай хүнс гэж ангилдаг. Зуун болон намрын улиралд монголчууд таван хошуу малын сүүгээр хийсэн төрөл бүрийн цагаан идээг хэрэглэх дуртай байдаг. Цагаан идээг ерөнхийдөө буцалгах, исгэх, нэрэх, архи нэрэх, шүүх, ялгаруулах эсвэл хатаах замаар гаргаж авдаг. Уламжлалт хүнсэнд цагаан идээ, мах, ногоон хүнс буюу үр тариа орно. Монголчууд гүүний сүүгээр айраг хийж, мөн хонь, ямааны сүү болон хоормогоор өрөм, тараг, цагаан болон шар ээзгий, цагаан тос (өрөмнөөс ялгаж авдаг), цором, тэмээний сүүгээр ааруул зэргийг хийдэг. Үүнээс гадна ямаа, үхэр, тэмээний махыг утах, хатаах, нөөцлөх замаар борц, шүүз бэлтгэдэг. Түүнчлэн хонь, ямааны мах болон ангийн махаар хорхог, боодог, бууз, хуушуур болон төрөл бүрийн хоол хийдэг.
Гэрэл зурагчин Соёлын өвийн үндэсний төв Жил 2013
Газар Файлын хэмжээ 125952 KB
Дэлгэцийн нягтрал 22800 x 15200 Формат JPG
Зохиогчийн эрх -
Мэдээллийн эх сурвалж :
National Center for Cultural Heritage under the Ministry of Culture of Mongolia

http://www.ncch.gov.mn