Өгөгдөл
Зураг
Улс :
МонголЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
Байгаль ба орчлон ертөнцийн талаархи мэдлэг, дадал зуршилТодорхойлолт :
Монголын уламжлалт хүнс нь нүүдэлчин амьдралын хэв маягийн нөхцөлд зохицсон байдаг. Үүнийг цагаан идээ буюу сүүн бүтээгдэхүүн, улаан идээ буюу мах, ногоон идээ буюу ургамал ногоон гаралтай хүнс гэж ангилдаг. Зуун болон намрын улиралд монголчууд таван хошуу малын сүүгээр хийсэн төрөл бүрийн цагаан идээг хэрэглэх илүү дуртай байдаг. Цагаан идээг ерөнхийдөө буцалгах, исгэх, нэрэх, шүүх, ялгаруулах эсвэл хатаах замаар гаргаж авдаг. Уламжлалт хүнсэнд цагаан идээ, мах, ногоон хүнс буюу үр тариа орно. Монголчууд гүүний сүүгээр айраг хийж, мөн хонь, ямааны сүү болон хоормог, тэмээний сүүгээр өрөм, тараг, цагаан болон шар ааруул, ээзгий, цагаан тос (өрөмнөөс ялгаж авдаг), цором зэргийг хийдэг. Үүнээс гадна ямаа, үхэр, тэмээний махыг утах, хатаах, нөөцлөх замаар борц, шүүз бэлтгэдэг. Түүнчлэн хонь, ямааны мах болон ангийн махаар хорхог, боодог, бууз, хуушуур болон төрөл бүрийн хоол хийдэг.| Гэрэл зурагчин | Соёлын өвийн үндэсний төв | Жил | 2013 |
|---|---|---|---|
| Газар | Файлын хэмжээ | 122880 KB | |
| Дэлгэцийн нягтрал | 22800 x 15200 | Формат | JPG |
| Зохиогчийн эрх | - | ||
Мэдээллийн эх сурвалж :