Соёлын биет бус өв
Elements
- Улс :
- Монгол
- ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
- Нийгмийн зан үйл, зан үйл, баярын арга хэмжээ
- Байршил :
- Монгол Улсын нутаг дэвсгэр даяар
- Томилогдсон жил :
- 2019
Тодорхойлолт :
Монголчууд мал сүргээ амьдралынхаа гол эх үүсвэр хэмээн эрхэмлэн дээдэлж, хайрлан хамгаалдаг. Мал сүргээ ариун хэмээн үзэж, тэдгээрийг од эрхэс, гал, бурхан шүтээн болон овоонд даатган хамгаалуулах зан заншил, уламжлалтай.
Мал сэтэрлэх зан үйл нь хайрлан дээдэлдэг малаа бурхан, тэнгэр, уул усны эзэд, лус савдагт өргөн тахин шүтэх зан үйлийн нэг хэлбэр юм. Тухайлбал, цагаан буюу хүрэн зүсмийн морийг тэнгэрт, улаан зүсмийн ямааг Дамдиндорлиг сахиусанд, хар бараан зүсмийн малыг Гомбо сахиусанд зориулан өргөдөг.
Сэтэрлэсэн малыг унах, зодох, хараах, хутгалж гэмтээх, худалдахыг цээрлэдэг.

Утга :
Айл өрх бүр мал сүргээ өсгөн үржүүлэхийг эрхэмлэн, аз хийморь, сайн сайхныг хүртэхийн тулд шашны зан үйл, номын үйлд даган мөрддөг.
Дамжуулах арга :
Шавь сургалт
Нийгэмлэгүүд :
Улс орон даяарх малчдын дийлэнх
Мэдээллийн эх сурвалж :