Соёлын биет бус өв

Elements

Хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх ардын мэдлэг, арга ухаан

Улс :
Монгол
ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
Байгаль ба орчлон ертөнцийн талаархи мэдлэг, дадал зуршил
Байршил :
Монгол Улсын нутаг дэвсгэр даяар
Томилогдсон жил :
2019
Тодорхойлолт :
Хүүхэд, залуучуудыг өсгөн хүмүүжүүлэх ардын мэдлэг, арга ухааны үндсэн зарчим нь ахмад настнаа хүндэтгэж, тэдний сургаал, захиасыг даган мөрдөж, эрхэмлэн дээдлэхэд чиглэдэг. Үүний хүрээнд сайшаан дэмжих, урамшуулан магтах, буруушаан цээрлүүлэх, зэмлэн шүүмжлэх, үлгэр дуурайл үзүүлэх, зөв дадал хэвшилд сургах зэрэг олон төрлийн уламжлалт хүмүүжлийн арга ухааныг хослуулан хэрэглэдэг. Мөн ардын сургаал, зүйр цэцэн үг, аман зохиол, уламжлалт тоглоом наадгай, тоглоомын хэрэгслийг хүүхэд хүмүүжүүлэхэд өргөн ашигладаг. Монгол малчид хүүхэд, залуучуудыг бага наснаас нь нас, биеийн онцлогт нь тохирсон ажил хөдөлмөрт оролцуулж, эцэг эх, ах эгчтэйгээ хамтран ажиллах, уламжлалт тоглоом наадгайгаар тоглох, байгаль дэлхийтэй танилцан харилцах замаар амьдралын ухаанд сургаж иржээ. Түүнчлэн эрдэм мэдлэг, зөв хүмүүжилтэй хүнийг багшлан дагаж, шавь болох замаар мэдлэг, арга ухааныг эзэмшүүлэх уламжлалтай.
Утга :
Өнөөдөр монгол гэр бүлийн эцэг, эхчүүд хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, сурган боловсруулахдаа гэр бүлийн хүрээнд өдөр тутмын амьдралаар дамжин үеэс үед уламжлагдан ирсэн бичигдээгүй ардын мэдлэг, арга ухааныг хэрэглэсээр байна.
Дамжуулах арга :
Гэр бүлийн хүрээнд уламжлагдан өвлөгддөг
Нийгэмлэгүүд :
Гэр бүлийн хүрээнд уламжлагдан дамждаг
Мэдээллийн эх сурвалж :
National Center for Cultural Heritage under the Ministry of Culture of Mongolia

http://www.ncch.gov.mn