Соёлын биет бус өв
Elements
- Улс :
- Монгол
- ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
- Уламжлалт гар урлалын ур чадвар
- Байршил :
- Монгол Улсын Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудад тархацтай.
- Томилогдсон жил :
- 2019
Тодорхойлолт :
СББӨ-ийн Төлөөллийн” Уламжлалт гар урлал” айн нэгэн төрөл зүйл. Тодорхой хэмжээнд судлагдсан. Мухлаг буюу мухлиар тэрэг нь хус мод, бургасаар бөмбөгөрдүү нуруу хийж, тэрэгний арал дээр бэхлэн эсгийгээр бүрсэн, хүн суух зориулалттай тэрэг. Эсгий мухлаг нь 110см орчим өндөр, 130-160см урттай, эсгий үүдтэй байжээ. Эсгий бүрээсийг хар, хөх өнгийн даавуу буюу хошлонгоор эмжиж, мөн хоёр талд нь цонх гаргасан ч байдаг. Тэрэгний данз модны хоорондох арлын зайг битүүлж шаллахаас гадна тэнхлэ дээр нь жижиг модон авдар тавьдаг байна. Энэхүү авдарт замд хэрэглэх хоол цай ойрын юмаа авч явдаг байна. Нүүдлийн үед мухлаг тэргэнд өндөр настан, нярай хүүхэд, эмэгтэйчүүдийг суулгаж, хамгийн түрүүнд явуулдаг бол аян жин тээх, хот манах зэрэгт гэр орны зориулалтаар ашиглана. Бусад үед дотор нь эмээл хазаар, татлага зэргийг хийж хадгална.
Холбогдох номзүй:
Г.Мягмарсамбуу. “Баргын угсаатны зүй.Дэд дэвтэр.УБ.2018.х.148-150
Холбогдох номзүй:
Г.Мягмарсамбуу. “Баргын угсаатны зүй.Дэд дэвтэр.УБ.2018.х.148-150
Утга :
Мухлаг тэрэг нь монголчуудын нүүдэл суудал, аян жин, ахуйн хэрэгцээтэй холбоотой уламжлалт тэрэг юм. Нүүдлийн үед өндөр настан, нярай хүүхэд, эмэгтэйчүүдийг ая тухтай тээвэрлэхээс гадна эд зүйл хадгалах, түр сууц болгон ашигладаг байсан нь нүүдлийн амьдралд зохицсон онцлогийг илэрхийлдэг.
Дамжуулах арга :
Багш, шавийн сургалт, дадлагаар өвлөгдөнө.