Соёлын биет бус өв

Elements

Морин хуур хөгжмийн урлал

Улс :
Монгол
ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
Уламжлалт гар урлалын ур чадвар
Байршил :
Монгол Улсын аймгуудад тархац их.
Томилогдсон жил :
2019
Тодорхойлолт :
СББӨ-ийн Төлөөллийн” Уламжлалт гар урлал” айн нэгэн төрөл зүйл. Тодорхой хэмжээнд судлагдсан. Морин хуурын бүтэц болбоос иш, цар, нум гэсэн гурван хэсгээс бүтэх нэг цогц бөгөөд ишний дээд талд морины толгойн сийлбэр, хөглөгч чих, цар буюу долгион дамжуулан дуу гаргагч хайрцаг, ишний дээд талаас царны доод хэсэг хүртэл үргэлжилэх цавхдас буюу хялгас, иш царнаас хялгасыг хөндийрүүлэгч дээд доод тэвх буюу марнууд, чавхдасыг хөрөөдөгч нумнаас бүрдэнэ. Морин хуур хөгжмийн зэмсэг нь бүдүүн нарийн чавдастай бөгөөд монголчууд жилийн 365 хоногийг бэлгэдэж нарийн болон бүдүүн чавхдас, нуманд хуваан уралдаг юм байна. Морин хуурын хоёр чавхдас нь арга бэлгийн чавхдас буюу нарийн чавхдас нь бэлгэ хялгас буюу сайн гүүний сүүлээр бүдүүн чавхдас нь арга хялгас буюу азарганы сүүлээр хийгдэнэ. Морин хуурын нум их чухал, өмнө нь нумыг бургас, хус болон улаан ухай зэрэг модоор хийж байв. Морин хуурын нумыг гадна хэлбэр дүрсээр нь1. Бөөрөнхий нум 2. Наймантай нумгэж хоёр ангилдаг. Морин хуурын нумын хүнд нь хийл ба cello – н нумын адил тогтвортой байдаг. Морин хуурын нумын хүнд нь 86-95 гр байвал тохиромжтой гэж үздэг. Морин хуурын нумын хүндийн төв нь уг хэсгээс 1/3 орчмоос өмнүүр байна. Морины сүүлэнд давирхай амархан тогтох учир түүнийг нумын хялгас болгон ашигладаг мөртлөө адууны сүүлээр хийдэг ба нумны хялгас нь ойролцоогоор 250 ширхэг байдаг.
Холбогдох номзүй:
Буянбадрах.Ч. "Монгол орны лавлах" эмхэтгэл ном.
Жаргалсайхан.Ц. Соёлын лавлах товчоон, УБ.2015.
Жаргалсайхан. Ц. . Соёлын төв, соёлын ордны ажилтан нарт тусламж.УБ.2016
Жаргалсайхан.Ц. /Эмхтгэсэн/. БСШУЯ.. Соёл урлаг хүний хөгжил /Соёл урлагийн ажилтны улсын анхдугаар чуулганы эмхтгэл/, УБ. 2008. т. 30
Лувсанвандан.С. Монголын урлагийн уламжлал, шинэчлэл.УБ. 1982
Монгол ёс заншлын бага нэвтэрхий толь.УБ.,
Монгол ёс заншлын дунд нэвтэрхий толь.УБ.,
Монгол ёс заншлын их нэвтэрхий толь.УБ.,
Монголын нэвтэрхий толь.2 боть.ред.Б.Чадраа.2000
Монголын соёл, урлагийн нэвтэрхий толь төслийн үр дүн (Ж.Долгорсүрэн.
Монголын соёлын түүх. I,II,III боть. Эрхлэн нийтлүүлсэн Б.Сумьяа. УБ, 1999.
Монголын соёлын түүхэн уламжлалын /онол түүх/ нэвтэрхий толь. СУСХ-гийн архив /гар бичмэл/. 2011)
Монголчуудын түүх соёлын атлас.ред.О.Шагдарсүрэн нар. УБ. 2004
Монгол Улсын Соёлын яам. Монгол Улсын соёлын тухай хууль. УБ, 1996.
Монгол үндэсний нэвтэрхий толь. 3 боть. УБ.,2009
Монгол үндэстний биет бус соёлын өв. 2011. УБ. Эрхлэн нийтлүүлсэн Н.Уртнасан.
Монгол үндэстний соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс. ЮМҮК, Соёлын өвийн төв, БСШУЯ .Эрх. С.Юндэнбат. УБ, 2011.
МСС. МУИС. Монгол ёс заншлын их тайлбар толь. Дэд боть.Зохиогч, эмхт. Ж.Бат-Ирээдүй, Ч.Аръяасүрэн. УБ, 1999.
Монгол хэлний тайлбар толь. Эрхлэн гаргасан Б.Баярсайхан 2011. УБ/
Утга :
Морины толгойн сийлбэр, адууны сүүлний хялгас ашигладаг уламжлал нь монголчуудын адууг эрхэмлэн дээдлэх үзэл, бэлгэдлийг илэрхийлдэг. Морин хуур нь уртын дуу, зан үйл, баяр ёслолтой нягт холбоотойгоор монголчуудын соёлын онцлогийг илэрхийлэх чухал хөгжмийн зэмсэг болсон.
Дамжуулах арга :
Багш, шавийн сургалт, удам дамжсан уламжлал, дадлага туршлагаар өвлөгдөнө.
Мэдээллийн эх сурвалж :
Соёлын өвийн үндэсний төвийн СББӨ-ийн сангаас оруулав. БМСанч Г.Туул