Соёлын биет бус өв

Elements

Битүү хоол хийх арга

Улс :
Монгол
ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
Бусад
Байршил :
Монгол Улсын бүх л аймгуудад тархац их.
Томилогдсон жил :
2019
Тодорхойлолт :
Битүү болгож иддэг хоол нь шимт чанараа алддаггүй учраас хий хуй хөөх, ядаргаа тайлах зэрэгт нэн ашиг тустай юм. Монголчуудын уламжлалт битүү хоолонд бууз, хуушуур, банш, хорхог, боодог, битүү шөл зэрэг хоол ордог.
Бууз: Бууз нь Азийн орнуудад өргөн тархсан хоол боловч монгол бууз амт чанар, жор найрлагын хувьд өвөрмөц онцлогтой. Монгол буузны жоронд мах, хонины сүүл зонхилох бөгөөд борцтой, ногоотой хийх нь ч бий. Зэрлэг сонгино, халгай, халиар, гоньд, хөмүүл зэргээр амтална. Чимхэлт болон хэлбэрээр нь бөөрөнхий, гонзгой, хонин, тарваган, майхан, цэцгэн, саран, залхуу, цагираг, овоодой, цорготой гэх мэтээр нэрлэдэг. Мөн “хүрээний буюу гангачуудын” хэмээх бууз нь ганган дэгжин хувцсаа тос болгохгүй ганцхан үмхэлтээр идэх жижиг буузыг хэлдэг байна. Өлссөн хүнд битүү хоол хийж өгөх, битүү хоол идчихээд хүйтэн ус уух, шууд гарч явах зэргийг хориглодог.
Холбогдох ном зүй:
Авдай.Ч, Төмөржав.М “Монголын нүүдэлчдийн үндэсний уламжлалт технологи”, УБ, 2003
Бат-Ирээдүй.Ж, Аръяасүрэн.Ч “Монгол ёс заншлын их тайлбар толь” УБ, 1999.
Долгорсүрэн.Ж. “Аман соёлын арга билгийн тогтолцоо”, УБ,2000
Дорждагва.Т, Сарантуяа.Н, Долгорсүрэн.Ж “Соёл судлалын үндэс” УБ. 1998.
Дорждагва.Т. Соёл судлал (сурах бичиг) , УБ. 2010
Жаргалсайхан, Энэбиш.Ж /эрхэлсэн/ “Ардын уламжлалт урлаг ХХI зуунд”, УБ, 2002
Нацагдорж.Ш “БНМАУ-ын соёлын түүх” I боть. УБ,1981
Нацагдорж.Ш “БНМАУ-ын соёлын түүх” II боть. УБ, 1985
Нямбуу.Х “Монгол ёс заншлын их нэвтэрхий толь”.УБ, 19
“Монголын нэвтэрхий толь” .2 боть.ред.Б.Чадраа.2000
Сумъяа.Б “Монголын нүүдэлчдийн соёл Оршихуй, эс оршихуй”, УБ. 1998
Сумъяа.Б “Монголын соёлын түүх” I,II,III боть, УБ, 1999.
Уртнасан.Н /эрхэлсэн/ “Монгол үндэстний биет бус соёлын өв”, УБ, 2011
Цанжид.А. “Монгол соёл иргэншил”, УБ, 2005
Юндэнбат.С /эрхэлсэн/ “Монгол үндэстний соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс” ЮМҮК, Соёлын өвийн төв, БСШУЯ, УБ, 2011
Юндэнбат.С /эрхэлсэн/ “Ардын урлагийн их наадам-2011”, УБ, 2012
Энэбиш.Д “Амьдрах ухаанд суралцах бичиг”, УБ, 2007
Энхтүвшин.Б.Сумьяа.Б. “Нүүдлийн ба суурин соёл”, УБ.2015
Утга :
Битүү хоол нь монголчуудын уламжлалт хоол хүнсний соёл, ахуйн мэдлэг, зочлох хүндлэх ёс, хооллох зан үйлийн нэг хэсэг бөгөөд үндэсний хоолны уламжлалыг хадгалан хамгаалж, хойч үед уламжлуулахад чухал ач холбогдолтой.
Дамжуулах арга :
Биечлэн зааж, хамтран хийж, жор найрлага, чимхэлт болон хооллох ёс журмыг дадлагаар өвлүүлэн уламжилдаг.
Мэдээллийн эх сурвалж :
Соёлын өвийн үндэсний төвийн СББӨ-ийн сангаас оруулав. БМСанч Г.Туул