Соёлын биет бус өв
Elements
- Улс :
- Монгол
- ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
- Амны уламжлал, хэллэг, тэр дундаа хэл нь биет бус соёлын өвийн хэрэгсэл болох
- Байршил :
- Монгол Улсын хэмжээнд нийтлэг тархацтай байна.
- Томилогдсон жил :
- 2019
Тодорхойлолт :
СББӨ-ийн Төлөөллийн Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд айн нэгэн бүлэг аман зохиолын гол төрөл зүйл. Өргөн судлагдсан. Нүүдэлчдийн аж амьдралын өвөрмөц онцлогийг илтгэсэн урлагийн нэг төрөл бол магтаал юм. Урлагийн энэ төрөл ерөөлөөс үүдэлтэй бөгөөд Монголчуудын аж амьдрал, зан үйл, шашин шүтлэг, зугаа цэнгэл зэрэг олон талт амьдралыг тусгадаг. “Гавъяат үйл, ололт, амжилтыг магтан сайшааж, баярлан бахдсан сэтгэлийг илэрхийлэн баяр ёслолын үеэр уянгалан дууддаг тусгай зан үйл бүхий уламжлалт яруу найргийн төрөлтийг магтаал гэнэ” хэмээн урлаг судлаачид тодорхойлсон байдаг. Ерөөлөөс үүсэн бий болсон тул дүрслэн шүлэглэх маяг, зан үйлийн холбогдол, үг хэллэгийн байдал, аялгуулан дуудах зэрэг олон талаараа төстэй боловч “болтугай” хэмээн төгсдөггүйгээрээ ялгаатай. Магталыг агуулгых нь хувьд зугаа цэнгэлийн, аж амьдралын, зан үйлийн, шашин шүтлэгийн, мал амьтны хэмээн тав ангилдаг
Холбогдох номзүй:
Ардын жүжиг наадмын аман зохиол. УБ.1988
Баттулга.С. Өөлд ардын аман зохиол. УБ.2006
Гаадамба.Ш. Цэрэнсодном. Д. Монгол ардын аман зохиолын дээж бичиг. УБ.1978
Катуу.Б. Дөрвөд ардын тууль. УБ.1995
Катуу.Б. Торгууд ардын аман зохиол. УБ.2002
Катуу.Б. Монгол туульсын бэлэгдэл. УБ.1997
Лувсанбалдан.Л. Торгууд аман аялгууны онцлог. УБ.1978
Монгол ардын аман зохиолын дээж бичиг. УБ.1978
“Монгол үндэстний биет бус соёлын өв” /УБ.2010.х.21-43/
Ц.Өлзийхутаг. Ц. Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг, үгэн тоглоом. УБ.1982
Пүрэвсүрэн.Б. Мэндсайхан.З. Хар дом,ардын бор арга. УБ.2003
Сампилдэндэв.Х. . Монгол ардын зан үйлийн аман зохиол. УБ.1987
Соёлын биет бус өвийн лавлах.УБ.2017он.х. 69-70

Утга :
Монголчуудын нүүдэлчин ахуй, зан заншил, шашин шүтлэг, баяр ёслол, аж амьдралын уламжлалт мэдлэгийг илэрхийлдэг аман яруу найргийн чухал төрөл юм. Магтаал нь гавьяа, амжилт, үйл хэрэг, байгаль дэлхий, мал амьтныг магтан сайшаах замаар бахархах, хүндэтгэх сэтгэлгээг төлөвшүүлж, монгол хэлний уран яруу хэллэг, аман зохиолын баялаг өвийг хадгалан уламжлуулахад чухал ач холбогдолтой.
Дамжуулах арга :
Аман уламжлал, ахмад магтаалчдаас залуу үед зааж сургах, сонсож дуурайлган хэлүүлэх, баяр ёслол, наадам, зан үйлийн үед хэлж үзүүлэх замаар үеэс үед уламжлагдана.