Соёлын биет бус өв

Elements

Цагаан идээ бэлтгэх уламжлалт арга

Улс :
Монгол
ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
Байгаль ба орчлон ертөнцийн талаархи мэдлэг, дадал зуршил
Байршил :
Монгол Улсын нутаг дэвсгэр даяар
Томилогдсон жил :
2019
Тодорхойлолт :
Монголын уламжлалт хоол хүнс нь нүүдлийн мал аж ахуйн хэв маяг, байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон онцлогтой. Уламжлалт хоол хүнсийг ерөнхийд нь цагаан идээ буюу сүүн бүтээгдэхүүн, улаан идээ буюу махан бүтээгдэхүүн, ногоон идээ буюу ургамлын гаралтай хүнс хэмээн ангилдаг.
Монголчууд зуны улирал болон намрын эхэн үед таван хошуу малын сүүгээр төрөл бүрийн цагаан идээ боловсруулан хэрэглэдэг. Сүүн бүтээгдэхүүнийг буцалгах, исгэх, нэрэх, боловсруулах, ялгах, хатаах зэрэг уламжлалт арга технологиор бэлтгэдэг.
Монголчууд гүүний сүүгээр айраг, үнээ, хонь, ямааны сүүгээр өрөм, тараг, ааруул, ээзгий, цагаан тос, цөрөм зэрэг олон төрлийн цагаан идээ бэлтгэдэг. Мөн тэмээний сүүгээр хоормог, ааруул зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уламжлалтай.
Түүнчлэн ямаа, үхэр, тэмээний махыг утаж, хатааж, нөөцлөн борц, шууз зэрэг бүтээгдэхүүн бэлтгэдэг. Хонь, ямаа болон ангийн махаар хорхог, боодог, бууз, хуушуур зэрэг олон төрлийн уламжлалт хоол, хүнсийг бэлтгэн хэрэглэдэг.
Утга :
Уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээ нь орчин үеийн Монголын өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг хэвээр байна. Хөдөө орон нутаг, хот суурин газар, хүн ам төвлөрсөн бүс нутгийн аль ч хэсэгт уламжлалт арга технологиор боловсруулсан цагаан идээг дэлгүүр, худалдааны төвүүдээр өргөнөөр худалдаалж, нийтээр хэрэглэж байна. Түүнчлэн Монголын томоохон хүнсний үйлдвэр, компаниудын зарим нь уламжлалт арга технологийг ашиглан цагаан идээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна.
Дамжуулах арга :
Шавь сургалт
Нийгэмлэгүүд :
Улс орон даяар малчин өрхийн дийлэнх
Мэдээллийн эх сурвалж :
National Center for Cultural Heritage under the Ministry of Culture of Mongolia

http://www.ncch.gov.mn